УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанд "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, бүх нийтийн хамрах хүрээ" сэдвээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг УИХ 2016 онд батлан, дундаж наслалтыг 78-д хүргэх, халдварт өвчний тархалтыг бууруулах зорилт тавьжээ. Энэ хүрээнд эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг сайжруулах юм байна. Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ.
Сүрьеэ өвчний тархалт буурахгүй байгаа аж. Тиймээс Засгийн газрын тогтоолоор халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа гэнэ. Бүх нийтийг тусламж, үйлчилгээнд хамруулахад санхүүжилт хэрэгтэй байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдлаа.
Н.Энх
Уншиж байна |