Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх шаардлагатай

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан болж байна. Хуралдаанаар бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтын талаар Ерөнхий сайд мэдээлэл хийв. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дүгнэлтийн танилцуулав.Тэрбээр:
-2015 онд НҮБ-ын Дэлхийн улс орнуудын Мянганы хөгжлийн сорилтыг дүгнэсэн. Монгол Улс 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулсан 9 орны нэг болж чадсан. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь монгол хүн чанартай , үр дүнтэй эрүүл мэндийн үзлэгт хамрагдахыг хэлнэ. Эрүүл мэндийн салбарт ямар ч улс төрийн явцуу эрх ашиг байж болохгүй. Ерөнхий сайдын мэдээлэлд өнгөрсөн хугацаанд МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэндийн талаарх амлалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар дурдагдсангүй. Та бүхэн ЭМ-ийн даатгалын тогтолцоог ЭМЯ-нд шилжүүлсэн нь хяналтгүй болголоо. Үйлчлүүлэгчдийн төлбөрийн хувь хэмжээг ямар хэлбэрээр байхыг цахим хэлбэрээр хянах жишгийг гажуудууллаа. Эмч сувилагч нарын цалин хөлсийг төрийн албан хаагчийн системээс гаргах хэрэгтэй.
Эрүүл мэндийн нийгмийн хамгаалал ямар байгаа, цалин хөлсийг цаашид хэрхэх талаар дурдсангүй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хүртэл хувиар нэмж, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ