Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, цөөнхийн гишүүд асуулт тавьж, хариулт авав. Дараагаар нь Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ