Хар тамхи биедээ нуусан этгээдийг баривчилжээ
Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхи мансууруулах бодистой холбоотой 61 Эрүүгийн хэрэгт 132 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Тухайлбал энэ сарын 18-19-нд шилжих шөнө БНХАУ-аас мансууруулах бодис биедээ нуун Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсан Монгол Улсын иргэн С-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Иргэн С нь Замын-Үүд хилийн боомтоор “Мөс” гэх нэршилтэй хар тамхийг бэлэг эрхтэндээ нуун оруулж ирснийг тусгай мэргэжлийн эмчийг байлцуулан илрүүлж, хураан авч, шинжилгээнд хүргүүлсэн байна.
Мөн гуравдугаар сраын 18-ны өдөр Монгол Улсын хоёр иргэн Улсын хилээр “Мөс” гэх хар тамхийг их хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлан, сэжигтэй этгээдүүдийг ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ