Дуэйн Жонсон бяцхан охиноо өлгийдөн авлаа

Холливуудын нэрт жүжигчин Дуэйн Жонсоны найз бүсгүй Лаурен Хашиан өчигдөр амаржсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хос охинтой болсон байна.
Жүжигчин эр бяцхан охиндоо Тиана Жиа гэх нэрийг хайрласан байна. Тэрбээр охиныхоо хамтаар авахуулсан зургаа инстаграмдаа байршуулаад “Чамайгаа үргэлж хайрлах болно. Аавдаа итгээрэй. Бурхан надад дахин нэг хүчтэй охиныг илгээлээ” хэмээн бичжээ.
Дуэйн, Лаурен нар Жасмин гэх охинтой билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ