Торонтогийн халдлагад монголчууд өртөөгүй

Канад улсын Торонто хотод өчигдөр буюу 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13.30 цагийн орчим микроавтобустай этгээд явган зорчигчдыг санаатайгаар дайрч, халдлага үйлдсэн. Үүний улмаас 10 хүн нас барж, 16 хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Канадын цагдаагийн байгууллага халдлага хийсэн этгээдийг газар дээр нь баривчилжээ.
Торонто хотод манай улсын 5000 орчим иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад монгол иргэд өртөөгүй гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ