"Зайсан" толгойн хөшөөг будаж байна

Олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг “Зайсан” толгойн хөшөөг ягаан өнгөөр будаж байна гэх албан бус мэдээлэл цацагдлаа.
Энэ талаар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас тодруулахад “Захирагчийн ажлын албанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу “Зайсан” толгойн хөшөөний өнгийг нь сэргээн будах ажил үргэлжилж байна. Тод өнгөөр будчихсан байсныг нь өөрчлөн өмнөх өнгөөр нь сэргээн будаж байгаа” гэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ