Ж.Батзандан: Монгол Улсын прокурор мафийн талд ажиллаж байна

img

УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирсэн даруйдаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын 40 гаруй гишүүн снааачлага гаргаж тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцтай холбоотой ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-д зохион байгуулсан. Тэр  өргөдөл С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Содномдаржаа, Чимэгээ нарын гэр бүлийнхнээс ирсэн. Мөн Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх үйл ажиллагаанд Б.Хурц оролцсон гэдгээ телевизээр мэдэгдсэн. Үүнтэй холбоотой өргөдөл гомдол иргэдээс ирсэн. Тагнуулын газрын ажилтан Цогтбаатар гэдэг хүний гэр бүлээс Тагнуулын газрын дарга  Б.Хурц дарамталдаг тухай гомдол ирсэн. Гэтэл өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч Дамдинсүрэн Б.Хурцтай холбоотой, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ярьж байгаа УИХ-ын гишүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг ярьж эхэлж байна. Өнөөдөр надаас Б.Хурцын гомдлын дагуу гэрчийн мэдүүлэг авч, Төрийн ордонд иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсныг буруутгаж байна” гэв.

 

Мөн “Нийтийн сонсгол хийж байгаа гишүүдэд өнөөдрөөс Эрүүгийн хэрэг үүсгэхээр АТГ, прокурор ажиллах юм байна. Би өнөөдөр АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Өчигдөр /2018.04.24/ 17.00 цагт Л.Болд гишүүнийг дуудаж мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”, С.Зориг агсантай холбоотой асуудлыг яривал Эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэж сануулж байгаа юм байна гэж би ойлголоо. Ард түмнээс сонгосон гишүүдийг айлган сүрдүүлэх ажиллагаагаа АТГ эхлүүллээ. Төрд шургалсан мафийн бүлгийн өмнө УИХ-ын гишүүд сөгдөж болохгүй. Эцсээ хүртэл тэмцэнэ. Би нийтийн сонсголоо хийнэ. Надад айх юм байхгүй” гэлээ.

                                                                                                                     

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг заналхийлсэн асуудлаар “Б.Хурц Төрийн ордонд орж ирээд намайг ална гэж заналхийлсэн. Одоохондоо алчихаагүй л бйана. Энэ хэргийг шалгаж өгөөч гэж прокурорт хүсэлт гаргасан ч одоо хүртэл шалгаж өгөөгүй. Монгол Улсын прокурор Б.Хурцын талд буюу мафийн талд ажиллаж байгаа гэдгийг би хэлье. “АТГ-т Б.Хурцын цэргүүд, гар хөл сууж байна. Өнөөдөр хүртэл надад Б.Хурц даргын гомдлын дагуу таныг шалгана гэнэ. Дарга нь захиалга өгөөд шалгуулдаг юм байна. Гэхдээ Монголд хууль гэж юм бий. Б.Хурц, Ц.Элбэгдорж гэдэг хүмүүс өнөөдөр хууль хяналтын байгууллагыг гартаа оруулчихаад мафийн шинжтэй тогтолцоог бий болгочихоод дуртай хүнээ хэлмэгдүүлж, шорон гяндангаар айлгаж байна. Би үүнийг эсэргүүцэж байгаа” гэв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshlaa:
Yag unen. Hurts darga gesneeree uuriiguu, henii tald ajillaj baigaagaa bariad ugchihluuduu huurhii zailuul
2018-04-26
бсүх:
Энэ Ээбийгийн троллууд яана даа.Хөөрхийс Батзанданг шалга гээд л үхэх нь нээ даанч шалгаад шалгаад "даравч дардайна булавч бултайна гэдэг шиг юу ч гарч ирэхгүй гэдгийг түмэн олон мэдэж бгаа.Өөрсөд шигээ ухах тусам ундраад байна гэж боддог юм бхдаа
2018-04-26
иргэн:
Зүйтэй, сайн байна!!! Нэг ч гэсэн хүн ёс бус, бузар булай, балмад ажиллагааг ингэж эсэргүүцэн тэмцэж байгаа нь сайшаалтай. Нийтээр дэмжих хэрэгтэй!!! Төр улсыг маань мафи сөнөөх нь байна шүү!!!!!
2018-04-25
Tsagdaa prokuror iim bolood udaj bn.nyamdorjiig hurdan zailuul
2018-04-25
Иргэн:
ЗӨВ ШҮҮ, АЙХ ХЭРЭГГҮЙ ҮНЭН ЯЛНА, АРД ТҮМЭН ТАНЫ ТАЛД БАЙГАА, АМЖИЛТ
2018-04-25
Me:
Uum l bol medeelel hj bh yum yundaa aigaa ve huulin baiguullahin ajlig ingej heldeghui bhaa teneg ee
2018-04-25
Хуоц даргаасаа буугаагүй д байгаа юм байна. Уг нь "иргэн Хурцын гомдлын дагуу л..." гэмээр юм, “АТГ-т Б.Хурцын цэргүүд, гар хөл сууж байна" гэдэг үнэн шүү тэгэхээр.
2018-04-25
Unshlaa:
Yag unen. Hurts darga gesneeree uuriiguu, henii tald ajillaj baigaagaa bariad ugchihluuduu huurhii zailuul
батзандан:
өөөрөө л гэнэт гарч ирээд далдайж харайж байгаад зөөлөн суудал дээр очсан гар даа тан лууу нь юу болсон бэээ
2018-04-25
Хуулийн байгууллага ялзарсан шүү.
2018-04-25
Зочин:
Баттулга еронхийлогч хуулийнханыг хууль баримталдаг болгож чадахнуу Хусэхгуй байна уу Дийлэхгуй байна уу Модхон тодроно доо
2018-04-25
Зочин:
Аль Алийг нь шалгавал гомдолгуй шуу дээ
2018-04-25
Hun:
Ene uls bur alingaa aldaj duuslaa, uls torchid ali muugaa uz!
2018-04-25
Ard tumen:
Ene heden avilgach prokuroruuduug solih hetegtei.Hulgaich Hurtsiig shorond hii.
2018-04-25
Батзандан минь шалгуул сайн шалгуул. Хаанаас шидсэн чулуу бэ гэдэг нь удахгүй тодорно.
2018-04-25
zochin:
ulsiin ikh khurliin gishuuded ingej khandaj baigaa, er ni ard irgeded deerengui khanddag gedeg ni tsuungui sonsogddog, khun khelmegduulekh ajild garshsan khyanalt aldagdsanii l ilrel shuu odoo l arga khemjee avakhgui bol khuivaldaanii khuchnii baiguullagiin uildel khirees khetersen baina
2018-04-25
1:
Прокуроруудыг бүгдийг нь солих хэрэгтэй 111 Ялзарчээ
2018-04-25
иргэн:
баттулга ерөнхийлөгчөө, шударга ажилла л даа. хурцыг шүүмжилсэн хүнийг хурцын хүсэлтээр байцаана гэдэг шударга ёс уу уу. Наад хурц чинь үнэхээр том эрх мэдэлтэй юм байна даа. надтай оролдвол яадгийг үзээрэй л гэсэн юм биш үү.
2018-04-25
ytu:
ийм нэг залуу хүн байдаг нь их юм даа. үнэнээрээ явбал үхэр тэргээр ч болсон туулай гүйцнэ гэдэг дээ
2018-04-25
Эх орон дуувал байгаа зэвсэгээ асаад мордон, төр дуувал ботинко өмсөөд зангиагаа зүүгээд очдоо битгий гоншигноод бай
2018-04-25
гоё хэлсэн
2018-04-25
Өрсөлдөгчийн шалгахаар сайн гэж хэлчээд өөрийн шалгахаар мафи гэдэгээ боль шударга юм бол шалгуулалдаа
2018-04-25
Эх орон дуувал байгаа зэвсэгээ асаад мордон, төр дуувал ботинко өмсөөд зангиагаа зүүгээд очдоо битгий гоншигноод бай
гоё хэлсэн