Ким Чен Ун өмнөдийн хил давсан Хойд Солонгосын анхны УДИРДАГЧ боллоо

Хоёр Солонгосын удирдагчид яг одоо уулзаж байна. Уг түүхэн уулзалтын талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Олон улсын бүх анхаарал хоёр Солонгосын цэрэггүй бүс гэгддэг Панмунжом тосгоны Найрамдлын ордонд төвлөрөөд байна. Учир нь өмнөд болон хойд Солонгосын тэргүүн нар дайсагнасан харилцаагаа зогсоож, улмаар уулзаж буй юм.

 

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрсөн 2011 онд төрийн эрхийг авсанаасаа хойш анх удаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна тус улсын газар нутагт хөл тавьж байна. Хойд Солонгосын удирдагч 65 жилийн дараа хоёр улсын хилийн зурвасыг давж, өмнөдөд айлчилж буй юм.

 

Панмунжом тосгон дахь Найрамдлын ордон нь Өмнөд Солонгосын эзэмшлийнх юм. Энэхүү түүхэн уулзалт Сөүлийн цагаар 9.30 цагт эхэлсэн.

 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хойд Солонгосын залуу удирдагч болон Пхеньяны өндөр албан тушаалтнуудыг хүлээн авахаар уулзалт эхлэхээс хэдэн минутын өмнө хилийн зурваст хүрэлцэн ирсэн юм.

 

Ким Чен Ун удаан хугацааны турш уулзахыг хүссэн Мүүн Жэ Интэй найрсагаар мэндчилж, анх удаагаа үг солилцсон билээ. Энэхүү үйл явдлыг орон нутгийн хэвлэлийнхнээс гадна олон улсын хэвлэлийн шууд дамжуулан үзүүлж байна.  Ким Чен Ун анх удаагаа өмнөдийн хилийг давсаныхаа дараа өөрөө санаачлан Мүүн Жэ Инийг мөн Хойд Солонгосын газар нутагт хөл тавихыг урьсан аж.

 

Уг урилгыг Мүүн Жэ Ин найрсагаар хүлээн авч, Ким Чен Унтай хөтлөлцөн хормын төдийд Хойд Солонгосын газар нутагт хөл тавьжээ. “Энэ бол урьдчилан тооцоолоогүй үйл явдал боллоо” хэмээн “KBS” суваг мэдээлэв.

 

Мүүн Жэ Ин болон Ким Чен Ун нар хэлэлцээр хийхээр  Найрамдлын ордон руу явах хүртэл солонгосын торгон цэргүүд тэднийг хамгаалжээ.

 

Түүхэн уулзалтын эхэн хэсгийг хэвлэлийнхэн шууд дамжуулах үүрэгтэй бөгөөд Найрамдлын оронд үргэлжлэх, хэлэлцээрийг дамжуулахгүй. Хоёр улсын удирдагч нар хаалттай хэлэлцэх бөгөөд дараа нь хамтарсан хэвлэлийн хурал зарлаж магадгүй байгаа талаар албаныхан уламжлав.

 

 

Уулзалтыг сурвалжлахаар цэрэггүй бүсэд 8700 орчим хэвлэл мэдээллийн байгууллагынхан цугларсан байна.

 

Мөн уулзалт болох газраас холгүй өмнөдийн олон зуун иргэн хоёр Солонгосын  найрамдлын бэлэг тэмдэг Солонгосын хойгийн төрийн далбааг барьцгааж, хоёр улсын төрийн дууллыг дуулцгаажээ.

 

Өмнөдийн тал Ким Чен Уныг найрсагаар хүлээн авч, ихээхэн хүндэтгэл үзүүлж буй юм.

 

Уулзалт болохоос хэдхэн өдрийн өмнө Сөүлийн тал Ким Чен Уныг дайлах “Нарны туяа” хоолны цэс болон уулзалт болох өргөөний зургийг нийтэд танилцуулсан билээ.

 

Хойд Солонгосыг үүсгэн байгуулсан Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ир нар Хойд Солонгосыг удирдаж байхдаа Өмнөд Солонгосын газар нутагт хөл тавьж байгаагүй билээ. Харин Өмнөд Солонгосын хоёр ч удирдагч Хойд Солонгост айлчилж байв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мн:
Энэ хоёр ч ингээд учраа олдог байж. АНУ гэж хорны хутгуур бусад улс орнуудыг хагаралдуулж дайн самуунд өдөөн турхирдаг хараал идмэрүүд саад болохгүй бол ч. Гэхдээ Трамп гэж зөнөг өвгөн Хойдын удирдагчтай уулзах үеэр сайн үр дүн гарна гэхэд хэцүү л юм. Ихгүрний дээрэнгүй тулган шаардалтаа хийх юм бол бүх юмыг баллаад хаячихаж байгаа юм
2018-04-30
varane:
Хойдийн удирдагч залуу эхлээд хил давсан үнэн дараа нь сэргэлэн удирдагч залуу өмнөдийн ерөнхийлөгчийг өөрийн улсад хөл тавиулаад амжиж байна лээ. ТВ ээр гарсан шүү. Залуу хүн гэхэд мундаг залуу. Хэлэх ч үг алга.
2018-04-28
gomo monhoo:
hohi chi hoorondoo baildaarai za yu
2018-04-27
Ashtai yu daa, ugtaa bol neg undestenguud, ergen niilehgui ch sain saihan hariltsaatai boloosoi doo, America shavarig hen hen ni sonsohgui uursdiinhuu uzel barimtlalaar yavaasai
2018-04-27