Эгчийгээ хөнөөгөөд гэрт нь бензин асгаж, гал тавьжээ

img

Нийслэлийн хэмжээнд он гарсаар нийт 29 удаагийн хүн амины хэрэг гарч, гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид 100 хувь илрүүлжээ.

 

 

Тухайлбал Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Саруул" хотхоны 112 дугаар байранд  оршин суугч эмэгтэй Э-ийн амь насыг /2018.04.23/ хохироож, улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор бензин ашиглан гал тавьж, амь хохирогчийг галдан шатаасан хэрэг гарсан. Энэ хэргийг амиа алдсан Э-гийн төрсөн дүү болох 1999 онд төрсөн 19 настай эрэгтэй Б нь найзынхаа хамтаар хувийн өш хонзонгоор үйлдсэн болохыг тогтоожээ.

 

Амь хохирогч эмэгтэй 27 настай Э-гийн төрсөн дүү эрэгтэй Б нь энэ гэмт хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагын алба хаагчид тогтоосон байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

iim erguug shuud alaach
2018-04-27