MHI: Сурагчдад туршилт хийгээгүй

Нийслэлийн 15 сургуулийн 8214 сурагчид эмнэлзүйн судалгаа, биологийн туршилт хийсэн талаар “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” ТББ-аас гурван өдрийн өмнө /2018.04.24/ мэдээлэл хийсэн. Тэгвэл судалгааг хэрэгжүүлэгч байгууллага болох Монголын Эрүүл мэндийн үүсгэл” ТББ-аас өнөөдөр /2018.04.27/ мэдээлэл хийлээ.

БСШУСЯ, ЭМЯ, “MHI” буюу “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ХХК-тай хамтран 2016 оны хичээлийн жилээс эхлэн 2019 оныг дуустал хугацаанд “Сүрьеэ өвчинг Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” эм, эмнэлзүйн туршилт, судалгааны төслийг нийслэлийн ЕБС-иудад хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 15 сургуулийн сурагчдад долоо хоног бүр нэг тун Д витаминыг уулгаж, туршилт явуулж байна. Улмаар туршилтад хамрагдсан хүүхдүүдийн биед сөрөг нөлөө илэрсэн тухай “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” ТББ-ын дэд тэргүүн Ц.Эрхэмбаатар хэлсэн.
Үүнд “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга энэ мэдээллийг үгүйсгэж, огт худал мэдээлэл тараасан “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” ТББ-ыг шүүхэд өгнө гэдэг хариу тайлбарыг өгөв. Тэрбээр “Бидний явуулж буй судалгаа туршилт огт биш. Энэхүү судалгааг 2019 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлижнд нийслэлийн дүүргүүдийн 15 сургууль судалгаанд хамрагдсан боловч 21 аймаг болоод Улаанбаатар хотын хувийн болон Төрийн 200 гаруй сургуулийн сурагчдад судалгаа явуулсан. Нийтдээ 9814 хүүхэд судалгаанд хамрагдсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдтэй бид долоо хоног бүр уулзаж эмчийн хяналтанд байлгадаг. Нэг ч хүүхдээс д аминдэмтэй холбоотой сөрөг үр дагавар гарсан гэх гомдол ирээгүй” гэв.
“MHI” байгууллага нь Харвадрын их сургуулийн албан ёсны эрдэм шинжилгээний нэгж байгууллага аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ