Монгол Улсын 570 мянган иргэн газар өмчилжээ

Монгол Улсын иргэд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойн өдрүүдэд тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд газар өмчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлгийг  “Бишрэлт” зочид буудалд зохион байгууллаа.


Монгол Улсын иргэн 2003 оноос газар өмчлөх эрхтэй болсон. Энэ эрх нээгдсэнээс хойш 2017 оны жилийн эцсийн байдлаар  570,771 хүн газар өмчилжээ. Өөрөөр хэлбэл  Монгол Улсын хүн амын 18.3 хувь, нийт өрхийн 62 хувь нь газраа өмчилж авсан байна. 

 

Газар өмчилж авсан иргэдийн тоо, өмчлүүлсэн газрын хэмжээгээрээ Нийслэл хот хамгийн өндөр хувьтай байна. Харин аймгуудаас Төв, Дорнод, Сэлэнгэ аймаг газар өмчиллөөрөө тэргүүлж байгаа юм. Төв аймгийн баруун хойд хэсэгт буюу Улаанбаатарт бүтээгдэхүүн нийлүүлдэг болон аялал жуулчлал, уул уурхайтай сумдад өмчлөлийн хэмжээ өндөр байгаа аж.  Тухайн аймгийн нийт хүн амын 50-иас дээш хувь нь газраа өмчилж авчээ.

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсан цагаас хойш Нийслэлийн хэмжээнд 84 мянган 637 өрх, 67929 хашааны 3447 мянган га талбайд оршин суудаг гэсэн дүн гарчээ.  Улсын чанартай автозам дагуу газрыг 2016 онд 3189 иргэн, 2017 онд 4135 иргэнд өмчлүүлжээ.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ