Торгуулийг ТЭГЛЭЭГҮЙ

img

Сүүлийн өдрүүдэд автомашины торгуулийг тэглэсэн, өршөөсөн гэх албан бус мэдээлэл цахим хуудсаар тархаад байна. Гэвч торгуулийг ТЭГЛЭЭГҮЙ болохыг албаны эх сурвалж мэдээллээ.

 

 

Жолоочид ногдуулах бэлэн бус торгуулийн систем Монгол Улсад 2013 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Ингэснээр иргэд автомашины торгуулийн тухай мэдээллээ “Torguuli.mn”, “Smartcar.mn” гэсэн хоёр төрлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авч, танилцах болсон.

 

Өнгөрсөн амралтын өдрөөр “Torguuli.mn” сайтад дата сангийн засвар хийгджээ. Ингэснээр өгөгдлийн сангийн засвар хийгдэж, торгуулиа төлсөн ч тухайн сайтад дахин нэвтрэхэд төлөгдөөгүй гэх мэдээлэл нь арилаагүй хэвээр байна гэдэг гомдол цэгцэрсэн байна. Энэхүү ажил хийгдэх явцад буюу өнгөрсөн амралтын өдрөөр торгууль шалгах боломжгүй байсан бөгөөд “Төлөх дүн 0” гэх бичгийг харсан хүмүүс торгуулийг тэглэсэн байна, Өршөөлийн тухай хуулиар өршөөсөн байна хэмээн эндүүрч, худал мэдээлэл тараажээ. Хэрэв торгуулийг тэглэсэн бол торгуулиудыг тухайн сайтаас устгахгүй харуулдаг ба ингэхдээ хүчингүй эсвэл өршөөгдсөн гэх мэт төлөв харагддаг байна.

 

“Torguuli.mn” сайт шинэчлэгдсэн бөгөөд тооны машинтай болжээ. Энэ нь иргэн тухайн сайт руу нэвтрэсэн даруйд “Төлөх дүн 0” гэж харагдах бөгөөд торгуулиудаа сонгоод гүйлгэвэл төлөх ёстой нийлбэр дүнг харуулах юм.

 

Мөн тухайн сайтад бүртгэгдсэн байсан зарим торгуулийн мэдээлэл устсан байна гэх мэдээллийг иргэд хэлж байна. Тэгвэл торгууль харуулдаг сайтууд засвар хийгдэх үед зарим торгуулиуд түр хугацаанд харагдахаа больдог. Ажил дуусахад торгуулийн тухай мэдээлэл харагдах бөгөөд торгуулийн мэдээлэл устах ямар ч боломжгүй болохыг албаныхан мэдээлж байна. Иймд иргэд олон нийтийг худал мэдээлэлд автахгүй байхыг сануулав.  

 

Замын хөдөлгөөнд оролцож буй нэг жолооч  дунджаар 100-200 мянган төгрөгийн зөрчлийн торгууультай байгааг залуу хуульчид судалсан. Улмаар Зөрчлийн хуулийн дагуу оногдуулсан торгох шийтгэлийг нэг удаад өршөөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөсөн тухайгаа хэвлэлийн хурал хийн мэдэгдэж байсан.

 

Гэвч торгуулийг тэглэсэн, өршөөсөн тухай албан ёсны шийдвэр одоогоор гараагүй болохыг иргэд, олон нийтэд дахин сануулъя.

 

Г.Тэгшсүрэн  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ы:
зогсоол байхгүй ард иргэдээсээ мөнгө авч ханадаггүй юм байхдаа
2019-11-26
Зочин:
АН л чамайг ядуугийн туйл болгов. Муусайн оркууд ингээд сайн мууг ялгаж чадахгүй. Сонгосон Женкогоо хар... Жудочидыг л шагнаж бусдыг нь мартаж, морь энээ тэрийн цол хураасан шиг... Хэцүүхэн псдаанууд шүү та нар. Муусайн оркууд. Мал бол заазлаад зарчихмаар.
2018-05-01
Зочин:
Хөдөө орон нутгийн машинуудыг хотод орж ирэхийг шууд хоримоор бнаа. Орж ирвэл өндөр татвар төлөх хууль санаачлаачээ. Хотын бөглөрөлд их нэмэр болж бна. 2. Замын хяналтын камерууд нь ажилладаг юмуу. Дүрэм байнга зөрчдөг оркуудад торгууль бичдэг юмуу. Давхар эргэх, баруун зүүн эргэх эгнээнээс чигээрээ явах , үргэлжилсэн шугам давж эргэх гэх мэт... 3. Хотын өнгө үзэмжинд нөлөөлж бгаа ямбийнуудыг гадаад орнууд шиг шууд няцлаад хаячихмаар бнаа. Зарим нь хорт хийн яндан юмуу хаашаа юм.
2018-05-01
Энэ УБ -чинь 1-р эгнээнд явж болохгүй ,зогсож болохгүй,машин зогсоол байхгүй ах юм болж байна Машинаа Эмээлтийн цаана хаячихаад явган ирэх юмуу яах болж байна Зогсоол гаргаж барилгаа бариач
2018-05-01
Өмнөх тогны мөнгөө ч ч төлж чадаагүй байхад юун торгууль. Жастын батхүүгээнс авчих
2018-04-30
тэгээд тэглээч
2018-04-30
Zochin:
Амьдралаа доош нь оруулчихгүйн тулд 2 идэхгүй хоосон хонохгүй явж байгаа ард түмнээсээ хэдэн торгууль нэрээр мөнгө татахыг зогсоо!!!.Тэр ний оронд идэж ууж,авилгадаж,офшордож,язартлаа баяжсан шүүх болон төр засагт алба хашиж байгаа лаларуудаасаа авж төлүүлэх! !!!
2018-04-30
ард иргэд:
МАН НАМ БАЙХАД ТОРГУУЛЬ ТЭГЛЭНЭ ГЭЖ БАЙХ УУ??? МОНГОЛЧУУДЫГ УЛАМ ДООШ НЬ ХИЙНЭ ҮҮ ГЭХЭЭС ӨӨР ЮМ МЭДЭХ БИШ????
2018-04-30
Зочин:
АН л чамайг ядуугийн туйл болгов. Муусайн оркууд ингээд сайн мууг ялгаж чадахгүй. Сонгосон Женкогоо хар... Жудочидыг л шагнаж бусдыг нь мартаж, морь энээ тэрийн цол хураасан шиг... Хэцүүхэн псдаанууд шүү та нар. Муусайн оркууд. Мал бол заазлаад зарчихмаар.
ккк:
яагаад хуулигүй торгуулийн мөнгө аваад байгаа юм бэ? дугаарын хязгаарлалт зөрчвөл 20 000 төгрөгөөр торгоно гэж ямар хуулин дээр байгаа юм бэ?
2018-04-30