Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа

Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн гэрээтэй холбогдуулан шалгаж буй эрхмүүдийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Тухайлбал “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа.
Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Мөн өнөөдөр шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргалаа. Түүнийг Жаст компани Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан асуудалтай холбогдуулан шалгаж буй.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ