Сэтгүүлчид үнэнийг дэлгэснийхээ төлөө буруутан болж байна

img

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2018.05.03/ тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан сэтгүүлчид “Бидэнд яллахаас өөр эрхзүйн орчин алга” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

 

 

“VTV” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд нийт 49 удаагийн тохиолдлоор иргэний харицлага гэдэг торгуулийг сэтгүүлчид хүлээсэн байна. Улмаар хэдхэн сарын хугацаанд сэтгүүлчид 98 сая төгрөгийн торгууль төлжээ. Мөн 4-5 сэтгүүлч Эрүүгийн хуулиар яллагдагч болон татагдаад байгаа. Тэд хардах, шүүмжлэх,  баримт материалыг дэлгэн тавих гэсэн гурван эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгагдсан байна. Зөрчлийн тухай хууль бол зөвхөн сэтгүүлчид төдийгүй нийт иргэдэд ч халтай заалт харагдаад байгаа юм. Сэтгүүлч баримт материалыг дэлгэснээрээ ард түмэнд үнэнийг дэлгэн үзүүлснээрээ буруутан болж байна. Зөрчлийн тухай хуулиар бид хулгайлсан, хүчиндсэн, бузарласан бүгдийг нээлттэй мэдээллэх эрхгүй болчихлоо. Олон нийтэд мэдээлчих юм бол Эрүүгийн хэрэг үүсгэн яллаж байна. Тиймээс сэтгүүлчдэд хэвлэн нийтлэх, мэдээллэх эрх огт байхгүй болсон” гэв.

 

ТВ9 телевизийн сэтгүүлч Б.Батбилэг “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх өдөр бол өнөөдөр. Сэтгүүлч бол зүгээр л хүн байдаг юм. Анх би 350 мянган төгрөгийн цалинтай байхдаа гурван хүнээс нэг өдөр, нэг дүүрэг дээр, нэг цагдаагийн хэлтэс дээр зуу зуун сая төгрөг нэхэмжилсэн зарлан дуудах хуудас хүлээн авч байсан. Сэтгүүлч Билэгээ ер нь хэн ч бай өөртөө хэрэгтэй нэг ч зүйлийг хэлдэггүй юм. Их хурлын гишүүдийн ёс зүйгүй үйлдлийг дэлгэн үзүүлснээрээ сэтгүүлч хожихгүй. Өнөөдөр ч би мэдэгдэл хүлээн авчихаад сууж байна” гэлээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
byh shudarga bus uildel hiisen shyygchidiig halahiig shaardaj baina, tangarag orgochihood boliosoi muusain shudarga bus luivarchid
2018-05-04
irgen:
yneniig delgesen setgyylchidiig shagnah estoi baital yu bolj bainaa, tegvel ene toriig daraagiin songuuliar ustgah estoi, ynenee delgegyylehgui luivardaj baih sanaatai luivarchid mongol orond hereggui….setgyylchidiig ajliig ni zugeer hiilgeech ta nar !!
2018-05-04
Tagnaj chagnasan ni unen bol uu yasiin. Uneheer tm um bol bolsn bol zailuulaache
2018-05-04
иргэн:
Батбилэг,Болдбаатар хоёр бууж өгч болохгүй үнэн үг хэзээч ялна.Луйварчидыг илчилж буруу үйл ажиллагааг нь хэлснээр та хоёр нийгэмд болон буруу хүмүүсд маш том тус болж байгаа гэдгийг хүмүүс ойлгох байх,Түүнээс хүний муу үзэх гээгүй байх.
2018-05-04
Сэтгүүлчид уг нь үнэн хэлэх ёстой.Энэ бол мэргэжлийн үүрэг.Гэвч үнэн хэлдэг сэтгүүлч байхгүй дээ.Тэд худалдагдсан.
2018-05-03
Шуухууд бух шуугч нарынхаа зургуудийг вэб сайтнаас авсан бна шуу
2018-05-03
irgen:
byh shudarga bus uildel hiisen shyygchidiig halahiig shaardaj baina, tangarag orgochihood boliosoi muusain shudarga bus luivarchid
Эмгэн:
Б.Болдбаатар, Б.Батбилэг гээд өнөөгийн нийгмийн үнэн дүр төрхийг хэлдэг, залруулаасай гэснийг яг олж хурц хэлдэг нь таалагддаг. Мэдээж түүнд таагүй ханддаг эрхмүүд бол түүнийг олж харах чадваргүй сул хүмүүс шүү. Та нараа дэмжиж бна.
2018-05-03