Хамрын хийд орчимд осол гарч гурван хүн амиа алджээ

Дорноговь аймагт зам тээврийн осол гарч гурван хүн амиа алджээ.
Тодруулбал тус аймгийн нутаг “Хамрын хийд” гэх газарт шороон замд дөрөвдүгээр сарын 29-ны ням гарагт “Starex” маркийн автомашин онхолдсон байна. Ослын улмаас гурван хүн нас барж, таван хүн гэмтжээ.
Ослын улмаас амь насаа алдсан иргэд 50-60 орчим насны хүмүүс байсан тухай албаныхан мэдээллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ