Сэтгүүлчийн эрхэд халдсан 701 зөрчил бүртгэгджээ

“Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны дүнг танилцууллаа. Тус төв 2005 оны аравдугаар сараас хойш өнгөрсөн 13 жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэд халдсан нийт 701 зөрчил бүртгэгдсэн тухай мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар Монголд Улсад 500 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаагаас 300 орчим нь орон даяар үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл байдаг гэлээ. Үүнээс өнгөрөгч нэг жилийн хугацаанд эрх нь зөрчигдсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дөрвөн радио, 58 вэб сайт, 27 телевиз, 51 сонин тус тус багтсан байна. Түүнчлэн 2017-2018 онд гарсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн 60.6 хувийг шүүх хүчний байгууллагын дарамт /шүүхэд нэхэмжлэл гаргасан/ эзэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн тоо өмнөх оноос гурав дахин өсч, 182 бүртгэгджээ. 2017 онд улсын хэмжээнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбогдох иргэний 49 хэргийг шийдвэрлэснээс 12 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байсан байна.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ