Боловсролын чанар, үр дүнг хэлэлцэнэ

img

 

МҮХАҮТ-д

07.30 цагт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий "Business breakfast" уулзалтад БХБ-ын сайд Х.Баделхан оролцоно.


Төрийн ордонд

09.00 цагт Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дэд тэргүүлэгчийг хүлээн авч уулзана.



Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

09.00 цагт “Цэцгийн баяр - 2018” өдөрлөг болно.



Засгийн газрын II байранд

09.00 цагт "Театрын урлаг ба Хамтын ажиллагаа" нээлттэй өдөрлөг болно.



“Blue Sky” зочид буудалд

09.00 цагт МУБИС-иас “Боловсролын чанар, үр дүн” олон улсын хурал зохион байгуулна.

 

МҮХАҮТ-д

Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал" семинар болно.



ЭМЯ-нд

09.00 цагт  Дэлхийн гар угаах өдөрт зохиулсан “Амь насыг аварна” арга хэмжээ болно.

 


Улаанбаатар хотын нийтийн төв номын санд

10.00 цагт “Номоо солилцъё” өдөрлөг болно.


 

МУЗН-ийн төв байранд

10.00 цагт тус байгууллагын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.

 

Үндэсний номын санд


10.00 цагт “Зохиолчдын фото зураг, гар бичмэлийн үзэсгэлэн”-ийн нээлт болно.

11.00 цагт “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлт болно.

14.00 цагт Монголын Урлагийн Зөвлөлөөс хэвлүүлсэн “Үндэсний бичиг соёлын өв” гэрэл зургын цомгийн нээлт болно.

                                                                                                                        


МУИС-ийн хичээлийн I байранд

10.00 цагт К.Марксын мэндэлсэний 200 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.



Сангийн  яаманд

10.00 цагт “Аудитын компанийн захирлуудын зөвлөгөөн” болно.



Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт

10.00 цагт Тээврийн хэрэгслийн албан татвар, орон сууцны төлбөр, автомашины торгууль төлөх, үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах боломж бүхий “Гэрэгэ Киоск”-ын нээлт болно.



СТӨ-нд

11.00 цагт Бүгд Найрамдах Намын Онц Их Хурал болно.



“Мишээл Экспо” төвд

12.00 цагт “Barilga Expo 2018” орон сууц, ногоон барилгын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болно.


Засгийн газрын XI байранд

16.30 цагт “Боловсролын салбарын хариуцлага, санхүүжилтийг нэмэгдүүлэх арга зам” олон талт уулзалт, хэлэлцүүлэг болно.



 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ