Ядарч, сульдсан нүдийг хэрхэн амраах вэ
Олон хүчин зүйлээс нүд аргаж өвддөг. Энэ тохиодолд хэрхэх талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

3-5 минутын хугацаанд хүйтэн жин тавих.
Алхам №2

Байхуу цайг нүдэн дээрээ тавих. Байхуу цай хорыг гадагшлуулах увидастай. Үргэлжлэх хугацаа 3-5 минут.
Алхам №3

Өргөст хэмхийг нарийнхан хэрчээд нүдэн дээрээ тавих. Үргэлжлэх хугацаа 3-5 минут. Олон цагаар компьютер ширтдэг хүмүүс оройдоо уг аргыг хэрэглэвэл хорт туяанаас нүдээ хамгаалж чадна. Мөн өргөст хэмх нүд орчмын үрчлээг арилгадаг.
Алхам №4

Харшлын улмаас нүд улайж өвдсөн үедээ та С болон Е витамин агуулсан тосыг түрхээрэй.
Алхам №5

Нүдний маск тавих.
Алхам №6

Зориулалтын төхөөрөмжөөр нүдэндээ массаж хийх.
Алхам №7

7-9 цагийн хугацаанд унтсан үед нүд 100 хувь амардаг байна.
Алхам №8

Нүд улайж, аргасан үед та энергийн ундаа, чипс болон давсалсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Алхам №9

Та нүдний хараагаа муудахаас сэргийлэн тамхинаас татгалзаарай.
Алхам №10

Эрэгтэй хүн өдөрт 3.7 литр, эмэгтэй хүн 2.7 литр ус уух ёстой.
Алхам №11

Харшлын улмаас нүд өвдсөн үедээ та зориулалтын харшлын эмийг эмчийн заавраар хэрэглээрэй. Зарим тохиолдолд эм илүү хурдан үйлчилгээг үзүүлэхийг анхаарна уу.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ