С.Чинзориг: Суманд ажлын байр бий болгоход хүнд байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдав. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ. Өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 79 хувьтай гарчээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авч байлаа. Ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх, эдийн засгийг хурдтай өсгөхөд юуг анхаарах хэрэгтэйг лавлаж байлаа. ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Ажлын байрыг бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Хөдөөд ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр бий болгоход хүнд байна. Тийм учраас гурван чиглэлээр ажиллаж байна. Гэрээт малчнаар ажиллах, хоршоог хөгжүүлэхэд анхаарна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ