МҮБХ-ны "Их эе" энэ сарын 18-нд хуралдана

МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн хурал өчигдөр болж, 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон гишүүд оролцжээ. Хурлаар “Их эе”-ийн хурлын товыг гаргаж, тавдугаар сарын 18-д зохион байгуулахаар болжээ. Xурлыг улсын заан Ж.Ганболдын гаргасан саналын дагуу ээлжит тавдугаар “Их эе” нэрийн дор хуралдуулахаар болсон байна.

Уг хурлын бэлтгэл ажлыг дархан аварга Х.Баянмөнх, арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарын зэрэг найман хүний бүрэлдэхүүн гаргаж хийхээр тогтлоо.
Цэцдийн зөвлөлийн хуралд Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүн асан Д.Данзан нар оролцов.
Үндэсний бөхийн холбооны дүрмэнд аль нэг цэцдийн зөвлөл хуралдаж “Их эе”-ийг хуралдуулах хурлын товыг гаргадаг байна. Тиймээс 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаж, 'Их эе'-ийг ийнхүү хуралдуулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ