Баримал сүйтгэсэн этгээдийг олж, 20 сая төгрөгийн хохирол барагдуулахыг хүсэв
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд байрлах баримлыг энэ сарын 3-ны шөнө үл таних этгээдүүд танхайн сэдлээр эвдэж, сүйтгэсэн болохыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тогтоожээ. Иймд гэмт этгээдүүдийг илрүүлж, хохирлыг яаралтай барагдуулах арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг Цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.
"Аз жаргалтай Улаанбаатар" хот чимэглэлийн ажлын хүрээнд хийгдсэн уг баримлыг 20 сая төгрөгөөр барьж, суурилуулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ