Улаанбаатарт 24 хэм дулаан байна

img

 

2018 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус,  Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус,  бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  7-12 метр. 22-24 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ