SPINNING & BELLY DANCE хосолсон тураах клуб нээгдлээ

Монголд анх удаа BELLY DANCE & SPINNING хосолсон эрчимжүүлсэн тураах клуб ENCANTO спорт цогцолборын гуравдугаар давхарт нээгдлээ. Эргэлтэт дугуйн "Сүлд спиннинг" клуб өргөжин тэлж, бүжгийн спорттой хосолсон шинэ ангиа нээсэн байна. Эрчимжүүлсэн ангийн Belly dance-ийн багшаар 2011 оны Азийн аварга, 2014 оны Дэлхийн аварга, Монголын BELLY DANCE Xолбооны тэргүүн Н.Баярмаа ажиллах бол спиннингийг Монголын эргэлтэт дугуйн холбооны тэргүүн, Сүлд спиннинг клубын захирал Г.Мөнхсүлд удирдан явуулах аж.
Спиннинг, Belly dance хосолсон эрчимжүүлсэн анги долоо хоног бүрийн мягмар, пүрэв, бямба гаригт хичээллэх бөгөөд нэг анги 20 хүнтэй байна. Тус ангийн төлбөр нь 280.000 төгрөг байх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88207009 дугаарын утаснаас авч болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ