Автомашингүй өдөр энэ сарын 19-нд болно


"Автомашингүй өдөр", "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-ны Бямба гарагт болно.
Энэ үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд 2017.05.19-ний өдрийн 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ