Хонхны баярыг архигүй тэмдэглүүлэх үүрэг өгөв

img

Их, дээд сургуулийн төгсөгчдид хонхны баяраа тэмдэглэж эхэллээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ үед Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд төгсөгчдийн хонхны баярыг Эрдмийн баяр хэлбэрээр зохион байгуулж, арга хэмжээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгчээ.

 

Өнгөрөгч 2017 онд Их засаг их сургуулийн хонхны баярын  албан ёсны арга хэмжээ дууссаны дараагаар  тус сургуулийн нягтлан  бодохын ангийн төгсөх курсийн оюутнууд Баянзүрх дүүрэгт байрлах амралтын газарт очсон үеэр тус ангийн нэгэн оюутан амь насаа алдсан хэрэг гарсан. Иймд цагдаагийн ерөнхий газраас хонхны баярыг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэх уриалгыг их, дээд сургуулийн удирдлагуудад хүргүүлж, аливаа осол хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хамтарч ажиллахыг санал хүргүүлдэг.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ