Ч.Хүрэлбаатар: Татвар төлөгчдийн мөнгөөр өрийг төлж байгаа

img

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсвийг хэлэлцэж байхад орлого талдаа төлөвлөсөн зүйл харагдахгүй байна. Цаашдаа төсвийг алдагдалтай баталсаар байх уу. Зарлага их байна. 2019 онд 10 их наяд, 2020 онд бараг 12 их наяд. Орлогын өсөлт хий хоосон байж болохгүй. Дахиад л уул уурхайн өсөлтөөс хамааралтай байх уу. Бодлогын шинэчлэлийг яаж хийж байгаа юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн орлогыг 1.9,  зарлагыг 1.3 их наяд байхаар төлөвлөсөн. Төсвийн алдагдлыг бууруулах талаар тооцож байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн турш агшсан эдийн засгийг тэлэх шаардлагатай. Өнгөрсөн жилээс аж ахуйн нэгжүүдийн идэвхжил явагдаж байна. Хөнгөлөлттэй зээлээр санхүүжих хэмжээгээр төсвийн алдагдал буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцсон.  Орлогыг шахаж, тооцож оруулж байгаа. Зэс, нүүрс, алтны үнийг өндөр тооцож оруулж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Сангийн сайдаас шинэ зүйл хүлээж байгаа. Уул уурхай дээр суурилсан эдийн засгийг яаж олон тулгуурт болгох вэ гэдгийг харах ёстой. Үрэлгэн төсвөөр дахиж явмааргүй байна. Уул уурхайн орлого төсвийг бүрдүүлж чадах уу. Өнгөрсөн дөрвөн жилийн буруу бодлогоос төсөв хүндэрсэн гэж ярьдаг. Олон сонгуулийн өмнө улс төрийн намууд бодит байдлаас хэтэрсэн амлалт өгснөөс дампуурсан. Сүүлийн хоёр жил өрийг өрөөр төлж явлаа. Өрийг бууруулах чиглэлд ямар бодлого гаргаж байна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Эдийн засгийг олон  тулгууртай болгоё гэж байгаа нь зөв. Эдийн засгийн төлөлт 2019 онд нэмэгдэнэ. Төсвийн хөрөнгө оруулалт 2018 онд эрчимжиж байгаа. Аж ахуйн нэгжүүд татвараа сайн төлж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр өрийг төлж байгаа шүү. Иргэдийн, аж ахуйн нэгжийн оролцоо өр  төлөхөд их бий.  Дахиж өр тавихгүй байх боломжтой.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-2016 оны сонгуулийн дараа Засгийн газар бүрдэхэд эдийн засаг дефольтийн ирмэг дээр байсан. Санхүүгийн дампуурлаас бултахын тулд ОУВС-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй гэсэн шийдэлд хүрсэн. Ямар ч байсан улсыг дампууруулж, дефольтод хүргэж болохгүй гэдэг шийдвэр гаргасан. Ер нь аргагүйдэж авсан арга хэмжээ бол 2012-2016 оны парламентын буруу бодлогын үр дүн. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байж шийдвэр гаргасан хүмүүс, одоо асуудлаа мартаад байх төвөгтэй юм.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Or:
Zasgiin gazariin bond nerteer bankuud ih mongo ugaasandaa ahij tiim zavaan or tavihgui bol sainsan muu anii hulgaich nar
2018-05-09
zochin:
ulin hutsaa cv batbold . 20000 taraasan ner zvvj nvvrs tonon deeremdej zarj borluulan . . daraa ni luuhaanuudad uriig ni tulj bn gej . tusuviig huu haman 2009 onoos hoish 300 ter bumiig hujaa ruu shiljvvllee . . ene deerem . chinii . oroltsoo vgvi gejvv lalar deerzmchin hulgaichaa

зочин:
Улс орныг , эдийн засгийг унагаасан АН-ын мангаруудыг буудах ч багадна
2018-05-09
Зочин:
Бондын мөнгө аваад төлөх хугацаа нь болсон этгээдүүдийг шахаж,төлүүлэх хөдөлгөөн өрнүүльe хүмүүсээ.
2018-05-09
Зочин:
Ардчилсан намынхны замбараагуй гаргасан олон бондын орийг бидний татвараас толж байгаа юм байна. Бондын монго авсан нохдуудээр толуулж байгаа юм байна уу?
2018-05-09