С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ

Прокурорын байгууллагаас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Тус саналыг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагт эхлэх аж.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 12-наас эхлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан. Харин энэ хугацаа дуусах дөхөж байгаа учраас прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлсэн байна.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж буй бөгөөд тэднийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ