С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах эсэх нь тодорхойгүй байна

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг суллах шийдвэрийг гаргасан. Тэдэнд хилийн хориг тавьж, гадуур байцаахаар болсон юм. Гэвч тэднийг суллах эсэх нь тодорхойгүй байна.
Учир нь шүүхийн энэ шийдвэрийг прокурорын байгууллага хүлээн зөвшөөрөхгүй, гомдол гаргажээ. Прокуророос тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих санал гаргасан ч шүүх хүлээн аваагүй, суллах шийдвэр гаргасан юм. Тиймээс прокурорын байгууллагаас ерөнхий шүүгчид хандаж, тэднийг суллах тухай шүүхийн шийдвэрийг хянаж үзэхийг хүсчээ. Прокурорын саналыг одоо 15.00 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч хянах юм байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ