С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор боллоо. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө шүүх хурал болж, тэднийг суллах шийдвэрийг гаргасан юм. Ингэхдээ тэдэнд хилийн хориг тавьж, гадуур байцаахаар болоод байсан.
Харин шүүхийн энэ шийдвэрийг прокурорын байгууллагаас хүлээн зөвшөөрөхгүй, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм. Прокурорын гомдлыг хянан хэлэлцээд, С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхойгүй хэмээн хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэжээ. Ингэснээр С.Баяр, Ч.Сайханбилэг нар нэг сарын хугацаанд үргэлжлүүлэн хоригдохоор боллоо.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ