Хэн нь үнэн яриад байна вэ

img

 

С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч дарга Г.Эрдэнэбат тус хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг дэлгээд байгаа.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ч прокурорын хийсэн баримтууд няцаалт өгсөн. Олон нийтийн дунд Хууль зүй, дотоод хэргийн сайдад итгэх үү, УЕП-ын орлогч даргад итгэх үү гэсэн төөрөгдөл үүсээд байгаа. Тэдний хэрэгтэй холбоотой дэлгэсэн  эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

Хэн нь үнэн яриад байна вэ?

 

УЕП-ын орлогч дарга Г.Эрдэнэбат:

 

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материалтай танилцах эрхгүй мөртлөө хууль зөрчөөд танилцсан байдаг.
  •  
  • Б.Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огтоосоо мэдүүлэг өгдөггүй. Түүнийг анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн.
  •  
  • Ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод 27 хавтаст хэрэг хүлээн авч байв.
  •  
  • Прокурор шүүхэд шилжүүлэхдээ 58, шүүх дээр ирээд 66 хавтаст хэрэг болов. Энэ дунд тоологдоогүй, гүйцэтгэх ажлаар олж авсан нууц материалууд дунд нь бий.
  •  
  • 1998 оны аравдугаар сарын 3-наас буюу мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш өнөөг хүртэл долоон удаа түтгэлзүүлж, буцаан сэргээсэн байдаг. Энэ дунд гэхдээ гүйцэтгэх ажил зогсоогүй, тасралтгүй мөрдсөн.

 

  • Хэргийн газраас одоо яллагдаад байгаа гурван хүний гарын хээ гараагүй. Тэр гурван хүний гарын хээг авч чадаагүй ч байж мэднэ. Шаардлага хангаагүй ч байж мэднэ.

 

  • Энэ хэргийг би үйлдсэн, сайн мэднэ гэсэн тохиолдол бүрийг шалгасан. Энэ хэрэгт 41 хүнийг сэжигтнээр тогтоож шалгаад, хэрэг мухарлаад хэрэгсэхгүй болгосон байдаг.С.Зориг агсныг би хөнөөсөн гэж 7-8 хүн гарч ирсэн. Шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байгаа.

 

  • Нууц мөрдөн шалгаж байгаа хүнээ хуулийнхан бид айлгаагүй. Энгийн тактикаар авч үзэхэд магадгүй хэргийн холбогдогч нар Т.Чимгээгээ айлгах гэж хашаанд нь тийм зүйл оруулсан болов уу гэж харж байна.

 

  • Олон улсын эрүүгийн практикт анх гүйцэтгэгчийг олоод дараа нь захиалагчийг олдог. Захиалагчийг анхлан олоход хэцүү, ул мөр нь бүдэг байдаг.

 

  • Энэ хэргийг зохиомол гэж ярьсан бүхнийг шалгаж байна. Аман зураг Б.Булганы мэдүүлэг болоод өөр хоёр гэрчийн мэдүүлгээр гарсан.

 

  • Миний ажлын хэсгийг ахалж байх хугацаанд таамаглаж шалгалт хийгээгүй, баримтаар л шалгасан.

 

  • Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүсийг судлаж энэ хэрэгт оролцуулсан. Хүмүүс цуутай онц ноцтой гэмт хэрэгтэн үйлдсэн гэж ярьдаг, төсөөлдөг. Гэтэл ойрын харилцааны хэдэн хүн хийсэн нь тогтоогддог.

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

 

  • Би хэргийн материалтай танилцаагүй. Өнөөдөр ч танилцаагүй.

 

  • Б.Булганыг хэргийн хамжигч гэж нэг жил хорьчихоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгочихоод өнөөдөр яагаад дахиад яллагдагчаар татаж байгаа юм бэ. Хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж байсан.

 

  • Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Г.Эрдэнэбат прокурор биш.

 

  • Хүний аминд хүрсэн хэрэгт Содномдаржаагийн гэртээ агсам тавих ямар хамаатай юм. Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм. Чимгээ гээд хүүхний нотолгоогоо гаргаж ир гэсэн нь ямар хамаатай юм, тийм биз.

 

  • Наад яригдаж байгаа асуудал чинь ялгаа заагтай юм. Ямар ялгаа зааг байна вэ гэхээр нэгдүгээрт, энэ хэрэгт холбогдуулан гурван хүн шүүхээр шийтгүүлчихсэн. Дээд шүүхэд хүрээд асуудал нь дууссан. Энэ тохиолдолд шүүхийн гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрх хэнд ч байгаа.

 

  • Хэрэг үүсгэсэн гэж яриад байна лээ. Ямар хэрэг хэн дээр үүсгэснийг би мэдэхгүй. Ярианых нь өнгөнөөс харахад, 2017 оны долдугаар сарын 7-ны өдөр Чимгээ гэрийнхэнтэйгээ уулзсан. Энэ уулзалтаас хойш Чимгээ мэдүүлэг өгөхөө байсан гэж ярьсан учраас ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж би ойлгосон.

 

  • Чимгээг айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь цогцос аваачиж хаясан гэж цагдаагийнхан надад хэлсэн. Ирээд хэлсэн. Үнэн л байсан.

 

  • Захиалагчийг нь олж байж гүйцэтгэгчийг нь шийтгэдэг ёстой юм. Учир нь захиалагч мөнгө өгнө. Түүнээс биш, үнэгүйгээр хүн алдаг гүйцэтгэгч гэж байхгүй. Тэгээд захиалагч, гүйцэтгэгч хоёрыг нүүрэлдүүлэх ёстой. Яалт ч үгүй хэргийн газарт баригдчихсан бол гүйцэтгэгчийг барьж болно.

 

  • Булганы хэлсэн ам зургаар хүн ялласан. Гэтэл Булганыг хуралд нь оруулахгүй байгаа биз дээ. Хуралд нь оруулаад “Чиний яриад байгаа хүн энэ мөн үү” гэж асууж, таньж олуулах ёстой юм байгаа биз дээ.

 

  • Нотлох баримтаа гаргаад тавиач дээ. Чимгээ хэрэг хийхэд ингэж оролцсон, бид ийм ийм баримтаар нотолсон, нэг, хоёр, гурав гээд. Тэр баримтаа л гаргаж ир.

 

  • Захиалагчийг нь олоогүй гэсэн хэрнээ “тэр аймар ухаантай захиалагч байна лээ, баригдахгүйн тулд зориуд хөдөөний, насанд хүрээгүй хүүхэд олж нарийн төлөвлөсөн байгаа юм” гэж л прокурор хүн яриад байгаа юм даа.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dash:
Яг үнэн. Хэвлэл мэдээллийхэн яг ингэж мушгин гуйвуулж ард иргэдийг хооронд нь хагаралдуулдаг. Нямдоржийг хэргийн материалтай танилцсан гээгүй. Хэрэв танилцсан бол тэр хууль зөрчсөн үйлдэл болно гэж хэлсэн гүү дээ.
2018-05-14
Cag:
Cag hugacaa haruulana
2018-05-14
зочин:
Нямкагийнх ард иргэдийн саналтай адил байгаа юм бишүү? Нямка захиалагчдыг зарла гэж бүр эхнээс л олон удаа ярьсан. Тэгээд сэжигтэн болчихдог сонин шүү. Нямкаг харлуулах маш том операцууд байнга л яваад байх шиг санагддаг боллоо. Монголчууд 2 тал болж үзэлцэхээс өөр юм алга даа. Эсрэг тал л бол юу ч байсан буруутай. Зөв дүгнэлт хийх ямар ч бодолгүй зүгээр л дайсан буруутай гэдэг нөхдүүд 99 хувь байна.
2018-05-13
Энэ хэрэг илэрсэн гэдэгт огт итгэдэггүй. Яаж ч бодсон Эбэ, Үүл хоёр л холбоотой.
2018-05-13
санж:
Ианилцаагүй хүн яахаараа хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гээд байнга оролдож байдгийн. Одоо боль. Нэг л их буурь заасан мэдлэг мэдээллээр.ядуухан этгээд
2018-05-13
Бат:
Нямдоржжж гэж энэ хүн хэзээ шудрага болж жүжиглэхээ болих болдооо.мигий рүү хүүү шахаа хийж байгаагүйд л гээд байсагн
2018-05-13
иргэн:
анхнаасаа энэ хэргийг шударгаар шийдээгүй ард түмэн одоо хүртэл эргэлзэж байгаа хэргийг шударгаар шийдэнэ гэвэл одоо байгаа шүүх прокурорыг үндсээр нь огцруулж байж шинээр шударга шүүх прокурорыг ард түмний саналаар байгуулж байж Зоригийн хэргийг шударга шийднэ энэ нөхөд байсан цагт 1937 оны хэлмэгдүүлтийг давтана эд бол мөнгөөр худалдагдсан нөхөд
2018-05-13
МОНГОЛ:
ХҮН ТӨРӨЛХТӨН АЛИВААГ ШИЙДЭХДЭЭ НОТОЛГООНД ҮНДЭСЛЭСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ, ҮЗЭЛ БОДЛЫГ ЧУХАЛЧИЛЖ БУЙ ХЭДИЙ Ч МОНГОЛЧУУД МААНЬ ДАМ ЯРИАНД ШУУДХАН ИТГЭДЭГ ХЭВЭЭРЭЭ ГЭНЭН ТУЛ УЛС ТӨРЧДИЙН ТОГЛООМ БОЛСООР БАЙНА.
2018-05-13
МОНГОЛ:
"Хэн нь үнэн яриад байна вэ" гэсэн энэ тэмдэглэл өөрөө нийгмийг төөрөгдүүлэх шинжийг агуулж байна. Жишээлбэл: Прокурорын ярианд Нямдоржийг хэрэгтэй хууль бусаар танилцсан гэж шууд тодорхойлон зааж хэлсэн үг байхгүй. Харин хэрэгт авагдсан мэдээлэл ямар нэгэн хууль бус арга замаар түүнд хүрсэн байж болохыг үгүйсгээгүй.
2018-05-13
ТА 2 ХОЁУЛАА ҮНЭН ЯРИХ ҮҮРЭГТЭЙ:
Монголын Төр яаж ялзарсны тод илрэл бол Та 2-ын нэг нь үнэн, нөгөө нь худлаа байх ёстой яриа. Учир нь нэг зүйлд ХОЁР ҮНЭН байх боломжгүй. Аль нэг чинь үнэн ярьж байгаа. Тэгэхээр та 2-н аль нэг чинь гарцаагүй худлаа ярьж байна гэсэн үг. Хэн нь ч худлаа ярьж байлаа гээд Монгол Төрийн ийм өндөр түвшиний чухал албан ажилтай хүн ийм зүйлийг худлаа яринаа гэдэг бол Том ноцтой, эмгэнэлтэй асуудал. МОНГОЛД ШУДАРГА ХАРИУЦЛАГТАЙ ТӨР ХААНА БАЙНА ВЭ ??? АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ҮНЭНИЙГ НОТОЛ МАШ ЯАРАЛТАЙ. Хүмүүс маш их эмзэглэж хүлээн авч байна... Иргэн миний уур хүрээд байна...
2018-05-12
Dash:
Яг үнэн. Хэвлэл мэдээллийхэн яг ингэж мушгин гуйвуулж ард иргэдийг хооронд нь хагаралдуулдаг. Нямдоржийг хэргийн материалтай танилцсан гээгүй. Хэрэв танилцсан бол тэр хууль зөрчсөн үйлдэл болно гэж хэлсэн гүү дээ.
zochin:
Teneguudee Nyamdorj zov yarisan baina.Zahialagchiig oloogui baij hergiig shiidne gej baidaggui yum.Gemgui hun helmegdej baigaa bolohoor Nyamdorj sanaa zovson baina.Yaj bodson ch 16-tai huu,hohuul huuhedtei emegtei hoyor uls toriin allaga hiij toriin saidiig alj chadahgui.Nyamdorj oshoo honzongoor ingej dairahaa bolitcgoo.
2018-05-12
Нямдорж одоо боль. Шударга үр эсгэсэн Эрдэнэтийн шахаач, Алтангийн байранд үнэгүй амьдраад өнөөх нь хөлсөндөө Төрийн банк зэргийг үнэгүй дээрэмдэж авахад энэ мэнгэт сайд шүүх зэрэг аргаар туслаад байгаа биз дээ. 42 сая ам доллар буюу 10 тэрбум төгрөг Эрдэнэтээс хүү нь авч идэхэд тусалсанаа Нямдорж өөрөө хүлээн зөвшөөрсөн. Барагддаггүй шуналтай, төрийг ардчиллын буянаар 30 жил зайдалж 20 жил хуулийн салбарыг дампууруулж, төрийн өндөрлөг УИХ-ын дарга болохдоо баталсан хуулийг орондоо засан хэвлүүлж ард түмнийг доромжилсон энэ хоцрогдсон луйварчин өвөө одоо тэтгэвэртээ гарч ард түмнийг амрааж ач гучаа харвал яасан юм бэ.
2018-05-12
Зочин:
Энэ НЯМдорж Хүрэлбаатар Баянмөнх аврага Чойжилсүрэн нарыг МОНГОЛын бүхнийг мэдэгч захирагч зохицуулагаар тавьчихвал ямар бэ Дандаа би мэднэ чадна зарна шахаа хийнэ авна иднэ чагнана тагнана гэж хэрэлдсэн хар инергитэй хүмүүс байх юм
2018-05-12
zochin:
chergiig dandaa budliantuulj tsag garzdag Nymdorjoos uu ch garachgui,naad prokuroriin ajild buu sadaa bol
2018-05-12
Odoogiin shuuh prokuroruud bugd muis huuli zuin surguuliin negen tsag ueiihen ed mongolinn huuli shuuhiin baiguullaga ter dundaa shuuhiin shuugch nar gej hemjeegui erh hemjeegui dur zorgoor aashlagch hemeeh ulsuudiig bii bolgoson
2018-05-12
Nymka odoo boli
2018-05-12
Бух юм ойлгомжтой ш дээ:
Хурц 2014 Оросын генерал Эрдэнэтийн 49 зарах саналаа огсон гэж Цензургуйд ярилцлага огол биз дээ. Тэгэхлээр Сайханбалагын Цаг Хугацааны Хайчинд орсон гэдэг улгэр нь худлаа болж байгаа биз бухэл бутэн 2 жил ам нь хаагдадгуй хайч гэж бас байдаг аа. Бас ХХБ болон Хурц мэтийн Болванууд ОРосуудыг найрч байгаад 49 оруулаад ирсэн юм огт байхгуй Оросууд 49 оо зарна гэж шийдсэн учраас Монголд ирсэн харин Хурц Эбээ ХХБ нь дундаас нь хар илээ шиг шуурч авсан нь тов тодорхой
2018-05-11
Унэн худалыг нь ялгаж салгах юу байсын очноон олон хууль зорчиж хулгай замаар хувьдаа авсан 49 ийнхон л шувтан гутэглэг ярьж ирлээ ш дээ. Иймхэн юманд толгой нь ирэгдэг ард тумэн АНы новшнуудаар БОЛВАНУУД гээд дуудуулж байх даа таарна таарна.
2018-05-11
37 оны ногоон малгайтнуудын ур ховрол шуу дээ энэ АН. Одоо ч АН гэж ард тумнээ шулж молждог Зоригийн хэрэг гэгчээр энгийн ард иргэд ээ хэлмэгдуулж шоронд амьдаар нь тарчлаадаг Болвануудын дэмжлэгтэй Алуурчдын Нам болжээ
2018-05-11
Ene prokurooriig hen tomilson be?:
Elbegdorj ene prokuroriig tomilson tegeed sain bod!
2018-05-11
Эна порхоор бол элбэгдоржийн алчуур
2018-05-11
Zochin:
Erdenebatiin yiriand itgesen.Setguulchiin l asuultand haruilsan.Yag Nyamdorj nuuts materialtai taniltsan gej heleegui sh dee.Hervee tiim bol hiili zurchsen hereg bolno l gesen.Nyamdorj "BI" gedeg uvchnoosoo salmaar yum.
2018-05-11
Эрдэнэбат vнэн ярьсан. Нямдорж алуурчдад асар их санаа зовоод байхаар захиалагчтай нь холбоотой юм бишvv. Уг нь хохирогч агсан С.Зоригийн хохирлыг барагдуулж алуурчин, захиалагчийг хорьж шийтгэх естой биздээ. Нямка хэзээ ч Зориг агсаны vхэлд эмгэнэл илэрхийлээгvй мертее алуурчдыг нь яасан их энхрийлэн хайрлана вэ.
2018-05-11
Энэ дээр бичсэн гvтгэгчийг удахгvй баривчилж хорино.
2018-05-11
Мэдээж Эрдэнэбат. Нөгөөх нь бол шударга царайлсан Түгжил өвгөн. Одоо зайлуулах цаг нь болсон.
2018-05-11
НАМ ДАМНАСАН УЛААН ЛУЙВАРЧИД , ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД БОЛОХ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН НАЙМААНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ М. ЭНХБОЛД НАР МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДААР ӨӨРСДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН НОХДУУДААР ДҮҮРГЭЖ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ НЭРИЙН ДОР МОНГОЛ УЛСЫГ ТӨРТЭЙ НЬ, АРД ТҮМЭНТЭЙ НЬ, БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ НЬ, ГАЗАР НУТАГТАЙ НЬ СҮЙРҮҮЛЖ, МӨХӨӨЖ, ЯДУУРУУЛЖ, ЦӨЛМӨЖ ДУУСЛАА. ЭНЭ 2 ЛУЙВАРЧИН ХЯТАД МОНГОЛЫН ТӨРД БАЙСАН ЦАГТ ГЭРЭЛ ГЭГЭЭ ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙ МОНГОЛ УЛС МӨХНӨ?!?!!?!?!!
2018-05-11
ХҮН БҮР #ҮЗЭЭРЭЙ! ХҮРЭЛСҮХЭЭ БИТГИЙ ЖИЖГЭР БУЮУ ЭРДЭНЭТ ИЙМ ИХ БАЯЛАГТАЙ БАЙХАД ТҮҮНЭЭС 5 ДАХИН ТОМ ОРД БОЛОХ ОЮУТОЛГОЙН БАЯЛАГ ЯМАР АСАР ТОМ ГЭДГИЙГ ОДОО МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ БАЙГАА БАЙХ. Эрдэнэтийг дээрэмдэж авсан ХХБанкны сахал хочит Эрдэнэбилэг, Элбэгдорж, Хурц нар болон бас бус хүмүүсийн бүлэглэл, Монгол улсыг Төртэй хамт тэр чигээр өмчлөн авч биднийг үүрд боолчлохыг санаархаж тэр нь бараг хэрэгжээд байжээ. Эдний үйл ажиллагаа энэ улсад хулгай луйвар цэцэглэж, авлигалд идэгдсэн хууль хүчний байгууллага, шударга үнэн огт байхгүй болголоо.
2018-05-11
irgen:
ЭЛБЭГДОРЖ , М.ЭНХБОЛД НАР БАЙГАА ЦАГТ МОНГОЛД ХЭЗЭЭ Ч ШУДАРГА ЁС ТОГТОХГУЙ, ТЭД БҮГДИЙГ ХУДАЛДАЖ АВНА, УИХ-н ГИШҮҮД, ШҮҮХ , ПРОКУРОР, ХУУЛЬ ЦАГДАА , ЗУРАГТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ , ХӨЛСНИЙ ЖАГСАГЧ, ХӨЛСНИЙ КОММЕНТ БИЧИГЧ ГЭХ МЭТ
2018-05-11
harin tiim yag ingej l asuumaar sanagdaad bgaan
2018-05-11
Насанд хүрээгүй нэг пацаан, малчин эр, хүүхдээ өсгөх гэж зүдэрч явсан эмэгтэй ийм 3 хүн нийлээд тэр том улс төрчийг нухчихсан гэдэг үлгэрт цэцэрлэгийн хүүхэд л итгэж магад. Захиалгатай хүн амины хэрэг гэж 3 хүнд ял өгчихөөд захиалагчийг нь одоо илрүүлэх гэж байгаа гэлүү??? Тэгэхээр хэн нь худлаа яриад байгаа нь дэндүү ойлгомжтой. За за худалч, луйварчин, гэмт хэрэгтэн монгол нь ялдаг болчихсон цаг юм чинь өөр юу ч гэхэв. Ингэж бичлээ гээд коммунист энэ тэр гэж битгий халуурцгаагаад байгаарай. Дүр эсгэсэн бус жинхэнэ ардчилалыг дэмждэг жирийн иргэн шүү.
2018-05-11
zochin:
Manai said ch ger dotor baigaa yumaa hudlaa yaridag hun unuudur zuragtgui ail baihuu. bair baihgui naiziinhaa bairiig tureeselj suudag said baihuu.
2018-05-11
ккк:
Нямка маань бол шудрага царайлсан далан худалч шүү дээ. Нэг их ой тойтой сүрхий хүний дүр эсгэдэг.
2018-05-11
Nyamdorj xudlaa shuu XUDLAA !!!!!!
2018-05-11
irgen:
Nyamdorj said sain temzeerei naaduul chin ard tymniig toorogdyyleh gej oroldoj baina…..
2018-05-11
yu gej tiim ulaim tsaim huniig gutgej baihav dee. huuliinhan
2018-05-11
Зочин:
Нямдоржийг харлуулах гэсэн захиалгат яриа л бөйна лээ. Мөнхбаясгалан гараад ирэхээр л заавал хэн нэгний захиалга, гүтгэлэг гэж хардаг боллоо.
2018-05-11
Зочин:
Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч энэ биз ээ. Эрдэнэбат хүмүүсийг хэлмэгдүүлж хэрэгтнийг "аврах" жүжгийн зохиогч ч юм уу, удирдан зохицуулагч, эсвэл хянагч байж таараад байна даа. Тиймээс үнэн юм ярихгүй, түүнд ашиглаж болох хамгиийн хуудуутай нь Нямдорж юм. Хуульчдад итгэхээр хуруундаа итгэ гэсэн хэлц үүнээс улбаатай болов уу.
2018-05-11
mongol:
Henii unen hamaagui. Asuudal lam oldohgui bol butsahdaa zalna gedgeer zahialga Bulganii zug ciglelee. Bat uuliin malgai moodond oroh bolvuu martuulaad unguruh bolvuu. Ene sonin
2018-05-11
yoyoyoyoy:
yoyoy ene chuhal.mn.shuud .mn bvgd ijil medeeleltei . vg vsgiin aldaa ni hvrtel 1 ... 1 sait bolchihmoor yum . . oizdaa . tavisan medeenvvd ni .sonin . medee.mn ii bvh medeenvvdiig huulaad tavichihdag .
2018-05-11
Даваа:
Цензүргүй ярианы үеэр харуулсан бичлэгүүд бол Эрдэнэбат прокурорт ямар ч хамааргүй. Мөнхбаясгалан бараг хууль зөрчин байж олсон гэж хэлээд бичлэгүүдээ харуулсан шүү дээ. Зарим бичлэгийг үзүүлсэнд Эрдэнэбат харамсаж байх шиг байсан.
2018-05-11
энгийн нэг хулгайн захиалагатай хэрэг гарвал хулгайчийг илрүүлж шийтгэж болохгүй захиалагчийг нь олж байж л хулгайчийг илрүүлж шийтгэх юм шиг байна даа нямдорж гуайн яриагаар
2018-05-11
Zochin:
Прокурорын тайлбар ойлгомжтой. Энэ хүн баримт дээр л ярина. Гол нь ажлын хэсгийг хамгийн сүүлд ахлан ажиллаж байгаа.Нөгөө талаар өмнөх прокуроруудын гаргасан дүгнэлт баримтыг үндэслэж ярихаас нэг их шинээр өөр өнцгөөс харж асуудлыг шийдэх нь юу л бол энэ хэрэг гарахад хэргийн газар үзлэг хийхэд тавигдах шаардлагыг хангаагүйгээс хурууны хээ олдоогүй гэдэг тун ч харамсалтай. Гол алдаа үүнийг юу гэж ойлгох вэ.Энэ прокурорын хувьд ноён нуруутай хүн шиг санагдсан. Нямдорж сайдын хувьд Монголд байгаа урдаа байгаа хуульчдын нэг. Гэхдээ Элбэгдорж ерөнхийлэгч Нямдорж гишүүний Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар хэлсэн үгнээс харахад Нямдорж гишүүн үнэхээр шударга. Миний хувьд энэ хүнийг хэргийг нь сөхөөд илчлээд байгаа хүмүүс зориудаар харлуулдаг юм. Та бүхэн үнэний талд зогсоё гэвэл энэ баримт хангалттай. Энэ муу муухай бүхнийг хийж гаршсан эд хөрөнгийг шүтээн болгож Монголын ард түмний баялгийг дээрэмдэн цөлмөж буй луйварчид хийсэн хэргийнхээ төлөөсийг амсана. Тэр цаг ирнэ...
2018-05-11
zorigiin aluurchin bol omhii bahial chirsen ygeegyi guilgachin hyzyygyi tarvagan tahal.... zorig amid baigaa tsagt ene omhii aluurchin joomnii ch hemjeenii ner tor baigaagyi.... ene hulgaich zorigiig alsnaar eronhiilogch bolj chadsan.... ene hulgaich bogs doloogchdiinhoo achaar erdenetiig huvidaa avch chadlaa
2018-05-11
ЗОЧИН:
НЯМДОРЖИЙН ҮГ БОЛ ХУДЛАА ДАНДАА Л ХУДЛАА ЯРИАД БАЙГАА БИЗДЭЭ
2018-05-11
Зочин:
Эцсийн эцэст мөрөө баллуулах гээд байгаа Элбэгдорж тэргүүтэй хүмүүс л Зоригийг алсан нь тов тодорхой болж байна даа. Мөнхбаясгалан Баттулга нар Элбэгдоржийг аллагаас мулталж авах гэж юу ч хийж гүжирдэн гүтгэхээс сийхгүй болжээ. Элбэгдорж бодвол Баттулгын гэмт хэргүүдийг дарж өгнө гэсэн болзолтой ээлжит хар пиарын нэвтрүүлгүүд хийх захиалга өгсөн нь ил байна.
2018-05-11
Энэ дээр бичсэн гvтгэгчийг удахгvй баривчилж хорино.
gardan shalgaj bga prokuror n yu gej hudlaa yrihav dee?buh yumand n oroltsoj bga harj hynaj bga hun biz dee?nymdorj harin yu ch medehgui oroltsoogui bj amniihaa zorgoor hucaj ajil hiij bga hund alban tushaal erh medelee ashiglaj daramt uchiruulj uuriinhuu zohioson ulgeree bieluulehiig tulgan shaardaj bga n ayul shuu.huuliih n daguu shalgah humuus n shalgaj ajilaa hiigldee?tedend unen shudraga ajilahad n demjleg uzuulleech.huuli bus ajil hiisen bol hariutslagaa huleene biz dee?
2018-05-11
иргэн:
Монгол улсад бий болсон луйврын бүлэглэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр.Хөтөлийн цемент шохойн үйлдвэр,Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь,Монросцветметийн 49 хувиудыг хуувилдаанаар авсан тодорхой юм бишүү.Монгол улсын ард иргэдийг тэжээдэг ашигтай үйлдвэрүүдийг хэдхэн хүн ашгийг нь хүртээд сууж байхуу.Үндсэн хуулиндаа газрын доорхи байлаг хэний өмч гэлээ.Үүний эсрэг тэмцхэд үнэхээр хүнд юм гэдгийг иргэд бид хоорондоо ярихаас цаашгүй байна.Нямдоржоо тэмцэлээ бүү зогсоо.Үнэн ялах мөч ирнэ.
2018-05-11
111111:
Яг энэ хэсгээс хархад Нямка логиктой зуйл хэлсэн. Прокурорч гэсэн яг хэрэгтэй танилцсан, хууль зорчсон гэж хэлээгуй ш дээ. Танилцах боломжгуй, хэрэв танилцсан бол хууль зорчсон л гэж хэлсэн. Яг унэндээ, Булган салаавя узуулэх, ногоо нохор согтуу агсан ьавих хэрэгтэй огт хамааралгуй, зугээр л нийгэмд муу хун болгож харуулах гэсэн зорилготой бх
2018-05-11
m:
Nyamka hudlaa yarij bno,prokuror mergejiliin chadvarlag hun bnalee.
2018-05-11
Энэ Нямдорж худлаа шударга дүр эсгэж иргэд биднийг төөрөгдүүлж байна.
2018-05-11
ALIIN BOLGON HULGAICH TS.NYAMDORJTOI ZUURALDAH VE ODOO BOLITSGOO
2018-05-11
хуцу:
Эрдэнэбатыг Элбэгдорж томилсон. Тиймээс Зоригийн аллагын хэрэг энэ хүнийг байхад илрэх үү?
2018-05-11
г:
Прокурор бол хэрэг мөрдөхөд хяналт тавьж, улсын нэрийн өмнөөс ялладаг болхоос, хэрэг шалгахад ахалж удирдаад шийднэ гэдэг байж боломгүй юм
2018-05-11
Болд:
Нямдорж гэж нэг балаг Монголын төрд мөн ч их гай болж байна даа.
2018-05-11
Нямдорж улаан цайм худлаа шаахдаа бүр гаршсан этгээд шүү дээ!!!! Хуулийн сайд Их хурлын гишүүн гээд 20 жил данхраалдлаа. Юу хийж юу гийгүүлсэн юм. Явж явж Баатар генералын хэлсэн үнэн болж таарч байх шиг байна даа!!!!!!!!
2018-05-11
Прокурор Үнэн ярьсан гэж ойлгож байна:
Прокурор Үнэн ярьсан гэж ойлгож байна
2018-05-11
YTJ:
ЭРДЭНЭБАТ ГЭГЧ Ч ХӨӨНИЙ ЭР БОЛОЛТОЙ БИЛЭЭ ДЭЭ. ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ ҮГ БАЙДАГ ГАР НЬ ЧИЧРЭЭД НҮД ЦАГААНААР ЭРГЭЭД ЮМ МААЖЛААД ЯАГААД БАЙГАА ЮМ БЭ ДЭЭ. НЭЭРЭЭР Л СОГТУУ Ч ЮМ УУ УУРЫН МУНХАГУУД АЛНА ТАЛНА ГЭЭД Л ХАРААХ ЮМ. БҮР ТӨРИЙН ОРДОН ДОТОР ОРОН ДОТОР ЧИНЬ АЛНА Л ГЭЖ ХЭЛСЭН ГЭЭД НӨГӨӨ АЛУУЛНА ГЭЖ ХЭЛСЭН ХҮН НЬ ГЭРЧЛЭЭД ЯРИХ ЮМ. ТЭР ҮЕД НЬ ЗАХИРГААНЫ Я АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ. ГЭРТЭЭ ЯАГААД Ч ЮМ БЭ СОГТЧИХООД ТЭГЖ ХЭЛСЭН НЬ ХҮН АЛСАН БОЛЧИХДОГ БОЛОЛТОЙ Л ТЭР НЭВТРҮҮЛГЭЭР ТЭГЖ Л ХАРАГДУУЛАХ ГЭЭД ГАРГААД БАЙГААД НЬ НААД НЯМДОРЖ ЧИНЬ ЭГДҮҮЦЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. АРД ОЛОН БОЛ ТЭГЖ ОЙЛГООД БАЙГАА ОЛОЛТОЙ
2018-05-11
хуцу:
Эрдэнэбатыг Элбэгдорж томилсон. Тиймээс Зоригийн аллагын хэрэг энэ хүнийг байхад илрэх үү?
Увс:
Нямдорж худалч
2018-05-11