Дүрмээрээ яваа нэгнээ зүхэж, хараахаа л больчих


Замын цагдаагийн албанаас жолооч нарын хөдөлгөөнд оролцох үеийн сахилга соёл дээшилж байгаа гэдэг үнэлэмж гарсан. Тиймээс жолооч нартаа итгэж, ихэнхи уулзварыг цагдаагийн зохицуулалтгүй болгож байгааг мэдэгдсэн. Үнэндээ жолооч нар соёлжсон уу гэвэл үгүй. Үүнийг “Paparazzi Traffic Mongolia” хуудсанд өдөрт хэдэн арваараа нийтлэгдэж байгаа сахилгагүй, соёлгүй, бүдүүлэг жолооч нарын зургаас харж болно.
Жолооч нарын хамгийн том тэнэглэл нь эгнээ байраа зөв эзлээд явж байгаа автомашины өмнүүр орох гэж дайрдаг. Оруулаагүй тохиолдол “Үхлээ шт п... чинь” гэх хараалын үг урсгадаг явдал юм. Энэ үгэнд нь ууртай, шартай зарим нь хариу үйлдэл үзүүлж, харилцан хэрэлдэх нь бий. Зарим нь ч дуугуй давхиад өнгөрдөг. Ингэхээр өнөөх “ОРК” өмнүүрээ оруулаагүйд баахан дургүйцэж, араас нь заналтай гэгч нь давхиж ирээд өмнүүр нь шахаж орно. Зөрөөд өнгөрөх гэхээр урдуур нь хөндөлсөж, зам хаана. Түүний энэ тэнэглэлд хариу үйлдэл үзүүлэх л юм бол бөөн зодоон болох нь мэдээж.
Үнэн хэрэгтээ “Үхлээ шт” гэж хахир хоолойгоор бархирахын оронд тэр аваараа асаагаад уучлал хүсэх ёстой. Дүрэм зөрчиж ганц ч гэсэн автомашины өмнө орох гэж улайран тэмцдэг. Урдуураа оруулаагүйн төлөө “Үхлээ шт” гэж орилж буй нь үнэндээ том ТЭНЭГЛЭЛ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Монголын жолоочид XXI зуун амьдарч буйгаа ухамсарлаж соёлжих цаг болсон.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ