Богд хааны ордон музейн газрын асуудлаар мэдээлэл хийнэ

img

Блью Скай зочид буудлын Топаз танхимд

09:00 цагт Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг мэдээлэл холбооны оператор компаниудад нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ болно. Арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Ерөнхийлөгч Ч.Энхмэнд болон бусад албаны хүмүүс, үүрэн оператор компаний удирдлагууд оролцоно.
Утас 99085722

 

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

10.00 цагт "Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого" эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал болно. 

 

MN-Мэдээллийн төвд

11.00 “Хөх Монгол” бүлгэмээс Хятад иргэдийн гар хөл болсон тмоохон улстөрчдийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

UB mart их дэлгүүрийн дөрвөн давхарт АЗХ-ны хурлын зааланд

11:30 цагт Ардчилсан намаас зохион байгуулж буй "Монголоо сонсъё" үндэсний аяны нээлт болно. Энэхүү аян Монгол орон даяар буюу 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд 2018.05.15-2018.06.15 хүртэл нэгэн зэрэг үргэлжлэх юм. Холбогдох утас: 91020880

 

Богд Хааны Ордон Музей-н талбай, Амгалан энхийн хаалганы өмнө

 

11:40 цагт  Монголын сүүлчийн эзэн хаан, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, VIII Богд Жавзандамбын ордон өргөөг сүйдэлж буй бусармаг үйлдлийг таслан зогсоож, хамгаалах зорилгоор хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд

14:00 цагт “МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ” төслийн нээлтийн ажиллагаа болно.
 

СБД 9-р хороо, Баянбүрдийн тойрог

15:00 цагт Геодези, усны барилга байгууламжийн газраас Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлнэ. Холбогдох утас: 88998134, 88030377

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ