Хөхний даруулга зүүхдээ анхаарах зүйлс
Хөхний даруулга зүүхдээ анхаарах зүйлсийн жагсаалтыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Та энгэр нь задгай хувцас өмсөх гэж буй бол тийм ч их хатуулгагүй хөхний даруулга зүүгээрэй. Энэ нь танд тухтай байхаас гадна эвгүй байдалд орохоос сэргийлнэ.
Алхам №2

Хатуулга ихтэй хөхний даруулга зүүхгүй байх хэрэгтэй.
Алхам №3

Майк өмсөхдөө мөр нь нарийнхан хөхний даруулга зүүвэл илүү сайхан цэгцтэй харагдах болно.
Алхам №4

Хэрвээ та мөргүй даашинз, цамц өмсөх гэж буй бол зориулалтын дээгүүрээ мөргүй хөхний даруулга сонгоорой.
Алхам №5

Хөхний даруулга зүүхгүйгээр даавуун хувцас өмсөх хэрэггүй
Алхам №6

Та хөхний даруулга сонгохдоо мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, цээжний тойрогтоо тохируулан сонгоорой.
Алхам №7

Даруулгын доод хэсэгт төмрөн хатуулга байх хэрэгтэй. Энэ нь таны хөхийг дээш өргөж, сайхан харагдуулна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ