Эрдэнэсийн санд хадгалагдаж буй ховор үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэжээ

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол нутагт төрт улс үүсч бий болсон цагаас эхлэн зоос, мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн арвин түүхтэй билээ. Энэхүү түүхээ хүүхэд, залуучууд, олон нийтийн боловсрол, танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилгоор “Олон Улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл – Эртнээс Эдүгээ” үзэсгэлэнг өнөөдөр /2018.05.14/ нээлээ.

 

Энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монгол банкны эрдэнэсийн санд хадгалагдаж буй 1000 орчим ховор үзмэрийг дэлгэжээ. Мөн 1211 оноос хойш Өгөдэй, Гүег зэрэг эртний хаадын хэрэглэж байсан болон нэг килограмм алтаар цутгасан Чингис хааны зоос зэрэг дурсгалын зооснуудыг байрлуулсан байна.

 

Энэхүү үзэсгэлэнг Монголбанк, Монголын зоос судлалын холбоо, Монголын Үндэсний Музей хамтран олон нийтийн хүртээл болгож байна. Үзэсгэлэн 14 хоногийн хугацаанд Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй байрших юм.

 

Г.Тэгшсүрэн  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ