АН-ын бүлэг Хүүхдийн мөнгөний асуудлаар ҮХЦ хүртэл явахаа мэдэгдлээ
2018-05-14

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж буй асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх ёстой гэсэн өмнөх байр сууриасаа буцахгүй гэдгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ.

 

 

Хүүхдийн мөнгөний талаар хоёр хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй. Нэг нь Засгийн газрын өргөн барьсан хүүхдүүдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгох тухай. Нөгөө нь Ерөнхийлөгчийн мэдүүлсэн хүүхэд бүрт 100 хувь мөнгө олгох тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхээр УИХ-аас хамтарсан ажлын хэсэг гараад буй. Тус ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хүүхдийн мөнгийг Засгийн газрын оруулж ирсэн саналаар дэмжих нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Харин энэ дүгнэлтэд ажлын хэсэгт багтсан АН-ын бүлгийн хоёр гишүүн гарын үсэг зурахгүй гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн үеэр хэллээ.  Тэрбээр цааш нь “Хүүхдийн мөнгөн дээр улстөржих шаардлага байхгүй. Чуулганы хуралдаан дээр ихэнх гишүүд хүүхдийг ялгаварлахгүйгээр энэ мөнгийг олгох эдийн засгийн боломж байгааг ярьсан” хэмээн мэдэгдлээ.

 

Хүүхдийн мөнгөний асуудал Засгийн газрын санал буюу 80 хувиар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирвэл АН-ын бүлэг эхний ээлжинд завсарлага авна. Цаашлаад энэ хууль батлагдвал энэ хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлнэ. Бүр цаашлаад хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ АН-ын бүлгийн дарга илэрхийллээ.

 

Мөн энэ үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хугацаа өнөөдрөөр дуусч буйг мэдээлэв. АН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах саналыг хүргүүлээд буй. Харин Засгийн газраас хоёр сайдаа хууль зөрчөөгүй хэмээн үзжээ. Үүнээс гадна АН-ын бүлгээс төсвийн тодотголыг тавдугаар сарын 14-ний дотор оруулж ирэх шаардлагыг тавьсан ч хүлээж аваагүй, хугацаа нь дуусгавар болж байна. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил рүү хөтөлнө гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газарт санууллаа.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Сонгохгүй:
Энэ хүнийг сонгохгүй, хэрэггүй амьтан
2018-05-14
ӨӨР ХИЙХ ЮМ АЛГУУ:
БАЛАЙ ЮМ ЯРЬЖ НАМЫН НЭРИЙГ БИТГИЙ УНАГААД БАЙ МАЛАА
2018-05-14
иргэн:
Д.ЭРДЭНЭБАТ ЧИ ШУДАРГА ЮМ БОЛ ӨӨРӨӨ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ОГЦОР. АРД ИРГЭД ЧАМАЙГ ОГЦРООСОЙ ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ. ЧИ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУДАЛДАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ИДЭВХИЙЛЭН ОРОЛЦСОН. ӨӨР Ч ОЛОН ХУЛГАЙ, ЛУЙВАРЫН АСУУДАЛД ОРОЛЦСОН . ..
2018-05-14
иргэн:
ТАНАЙ АРДЧИЛСАН НАМ ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙХДАА ХҮҮХДҮҮДЭД 20 МЯНГАН ТӨГРӨГИЙГ 100 ХУВЬ ӨГӨХ БАЙТУГАЙ 50 ХУВЬД Ч ӨГДӨГГҮЙ, ЖИНХЭНЭ ЯЛГАВАРЛАЖ, АЙЛ ӨРХҮҮДИЙГ TV, ХӨРГӨГЧ, БУДАА АГШААГЧТАЙ БОЛ ӨГДӨГГҮЙ БАЙСАН БИЗДЭЭ. УУЛ УУРХАЙГААС ОРЖ ИРСЭН ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ МӨНГИЙГ ӨӨРСДӨӨ ЛУЙВАРДЧИХААД, ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРАЛД ОРУУЛЖ, ӨРТЭЙ БОЛГОСОН ШҮҮ ДЭЭ . . .
2018-05-14
Nam bus irgen:
Avaya gesend ni ahiuhan ugvel deer bus uu. Heden arvan terbumiin hurungutei hunii huuhduudiin udriin zarlaga hed baidgiig medvel 20k bugded ni ugiye gej zutgehee bolih baihaa.
2018-05-14