Нэг айлын таван хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ


Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд хуурайшилт явагдаж, ой хээрийн болон объектын түймэр ихээр гардаг.
Саяхан Ховд аймагт гурван сартайгаас 9 настай нэг айлын таван хүүхэд гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 50-56 насны дөрвөн иргэн объектын түймэрт өртжээ. Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж, болзошгүй түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Ховд, Хэнтий аймагт өчигдөр /2018.05.14/ ой хээрийн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ