Хурандаа цол олголоо

ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад хурандаа цол олголоо. ЗХЖШ-ын АУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Балжинням, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Ганбат, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны удирдлагын хэлтсийн сургалтын ахлах офицер, дэд хурандаа Ш.Гэрэлт-Од, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа О.Заяамандах, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ж.Сүх-Очир, ҮБХИС-ийн ЦНС-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, дэд хурандаа Г.Болор, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа О.Заяат нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. Дэслэгч генерал Д.Даваа “Юуны өмнө хурандаа нартаа баяр хүргэе. Хурандаа цол хариуцлага, үүргийг хамтад нь танд өгч байгааг сайтар ойлгох хэрэгтэй. Цэргийн дарга гэдэг цэргийн эрдэм мэдлэгтээ төгс, удирдан зохион байгуулахдаа гаргуун байхаас гадна цэргүүдээ боддог хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Та бүхний цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэсэн юм. Шинэхэн хурандаа нарт удирдлага хамт олон, онжавууд, гэр бүл, найз нөхөд нь баяр хүргэлээ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ