Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Ерөнхий сайдад захидал илгээлээ
2018-05-17

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, дахин улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээлээ.

 

 

Захидалд:

 

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

 

Саяхан болсон Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд Таны тэргүүлсэн эвсэл ялалт байгуулж, Эрхэмсэг ноён Та Ерөнхий сайдаар дахин томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж мэндчилье.

 

Эрхэмсэг ноён Та өмнө нь Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар 22 жил ажиллах хугацаандаа улс орноо эрчимтэй хөгжүүлэх үйл хэргийг манлайлан хошуучилж, Малайз Улсын нэр хүнд, байр суурийг бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар ихээхэн бэхжүүлсэн билээ.

 

Эрхэмсэг ноён Та 1997 онд Малайз Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг дурсан санахад таатай байна. Монгол, Малайзын уламжлалт найрсаг харилцааг сэргээн идэвхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх үйлсэд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна.

 

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
BAT:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-07-02
ккк:
Уг нь монголчууд сүлдэндээ Тэнгисболд зураачийнхаар шонхор залах ёстой байлаа. Монгол хамгийн анх сүлдэндээ тэнгэрлэг шувуу болох шонхорыг зурсан улс гэж би уншсан санагдаж байна. Сүлдийг батлахад малчин гишүүд хурга шүүрээд аваад явчихдаг эвэр хошуутай энэ тэр гээд болиулсан гэдэг.
2018-05-18
удмаараа хулгайч хуний зурсан сулддээ тийм болхоор терийн ендерлегт гарсан болгон хулгайч болж байгаа юм Тэр зураачийн удам судар нутаг орноос нь асуудаа...
2018-05-18
Зөв ерөнхийлөгч хүн шиг дуугарч байгаад талархаж байнааа
2018-05-17
Маш зөв. Ерөнхийлөгчдөө баярлалаа.
2018-05-17
ZOCHIN:
ERONHIILOGCH ZOV BAIR SUURITAI BAINA. IRGEDIINHEE TOLOO.NEEREE ENE JOOHON TENEGDUU SULD SHUU UNEN.SOLIHOD GEMGUI L BAIH ,GEHDEE DARAA.ODOOHONDOO EDEIIN ZASAG YDUU YM CHINI IH ZARDAL GARAH BIZDEE.
2018-05-17
elchingiin:
sain bna.ymarch erunhiilugch ingej irgeniihee tuluu duugarch umguulj bgaagui.ydaj irgenii ami nasiig nehej bga n ard gert n ch gesen buyn bolno.odoo ter tengert garchihsan yum shig ih zantai hunii nutagt bga mongolchuudaa ochihoor zolbin nohoi harsan yum shig yrvaaj huuj tuuj huleej avdaggui elchingiin ajiltanuuddaa hariutslaga toocdog bh heregtei.
2018-05-17
Бат:
Одоогийн манай сүлд бол ХИЙРХСЭН ХИЙ ХООСОН БИЕГҮЙ ДҮРС,ЮМ ЮМНААС ОРУУЛАХ ГЭЖ ЯДСАН ЭВ ХАВГҮЙ ЦУГЛУУЛГА, ЯМАРЧ СҮР ХҮЧГҮЙ ягл өнөөдрийн сульдаатай төрд таарсан зүйл.Одоо өөдөлж дэвжихийн эхэнд ЦАГААН ШОНХОР шувуугаа( цагдаагийн лого) хурдан төрийнхөө сүлдэнд залах хэрэгтэй бн.
2018-05-17
иргэн:
Төрийн сүлдээс бусад нь гоё болсон байна. Сүлдээ яаралтай цагаан шонхор болгож авъяаа
2018-05-17