Хялбараар ҮС УНАЛТЫГ зогсооцгооё
Үс уналтыг зогсоох аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Уураг бол үсний хоол. Тиймээс уураг ихээр агуулагдсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
Алхам №2

Витамин C эрүүл үстэй байх шалтгаан.
Алхам №3

B –гийн төрлийн витаминууд үс ургалтыг ихэсгэдэг.
Алхам №4

Төмөр үсний уналтыг зогсооно. Бүсгүйчүүд ялахгуяа сарын тэмдэгийн үед ихээр төмрийн дутагдалд орж үсний уналт нь ихэсдэг учир энэ үед заавал уух хэрэгтэй.
Алхам №5

Ус сайн уу. Өдөрт 4-6 аяга ус ууж байж хүн эрүүл байна. Харин үсний уналт ихтэй бол багадаа гэхэд 6 аяга ус ууж байж үсний хуурайшилт багасна.
Алхам №6

Согтууруулах ундаа бол үсний дайсан. Үсээ түргэн эрүүл ургуулах хүсэлтэй байгаа бол согтууруулах ундааг бага хэрэглэ. Мэдээж хааяа уух тохиолдол байна шүү дээ. Тэгвэл 150гр улаан цагаан дарс уух тутамд 1 стакан ус, хэрэв өндөр хэмжээний дарс уухаар шийдсэн бол 100гр тутамд 2 стакан ус уух хэрэгтэй.
Алхам №7

E витаминийг бүсгүйчүүдийн витамин E витамин арьс үсний хоол л гэсэн үг. Тэр болгон элбэг хүнсэнд байдаггүй ч төрөл бүрийн самаранд харин их хэмжээгээр агуулагддаг.
Алхам №8

Тамхиа зогсоо. Тамхи хуйханд очих цусны эргэлтийг багасгаж үсийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Ингэснээр үсний булцруй ширгэж хуйх хуурайшин үс ихээр унадаг.
Алхам №9

Гялалзсан зөөлөн үсний анд А витамин. А витамин нь үсний ус тослогийг тэнцвэржүүлэхээс гадна үсний гэмтэлийг багасадаг ач холбогдолтой. А витамин нь лууван, хулуу, чихэрт төмс, гүн ногоон өнгөтэй бүх төрлийн ногоонд ихээр агуулагддаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ