Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн талаар мэдээлэл хийнэ

Өргөө амаржих газрын хурлын танхимд
09.00 цагт "Эх баригчдын эмнэл зүйн яаралтай тусламжийн ур чадварыг сайжруулах” сургалтын нээлт болно. Утас 99071768
Засгийн газрын 11-р байрны 9 давхар, 905 тоот
11:00 цагт Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажил, зарим онцлох ажлуудаар хэвлэлийн хурлыг хийнэ. Утас: 89032498
Монгол Нюьс мэдээллийн төвд
11:30 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд Дээд шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Иргэн Д.Лхагвадорж Төрийн албыг төрлийн алба, төсвийн мөнгийг хувьдаа завшигч СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардсан Гэр хорооллын иргэдийн майхантай суултыг хүч хэрэглэн албадан тараасан асуудлаар Гэр хороолол хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
АТГ-т
14:00 цагт АТГ-ын даргад Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүнийг яаралтай баривчлан шалгахийг Оюутолгойн ажлын хэсгийн гишүүд болон хөдөлгөөнүүд шаардах бичиг өгнө. Утас 99191388 89118383 88117157
СЭТГЭГДЭЛ БИЧИХ