Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-26-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж, Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцохоор байсан. Гэвч энэ айлчлал хойшлогдсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Оросын Засгийн газар байгуулагдаж амжаагүй учраас айлчлалын товыг хойшлуулсан" гэсэн тайлбар өглөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ