ШУУД: Иргэдээс 45 тэрбум төгрөгөөр газар худалдан авна

Монголын эдийн засгийн форум-2018 салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Яг одоо Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт салбар хуралдаан нийслэлийн газрын асуудлаар үргэлжилж буй юм. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал оролцогчдын анхаарал хандуулж буй гол асуудал болов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч "Бид иргэдээс газар худалдан авч байгаа. Зөвхөн энэ онд нийслэлийн төсөвд газар худалдан авах зориулалтаар 15 тэрбум төгрөг тусгасан. Мөн Азийн хөгжлийн банкны гэр хорооллыг хөгжүүлэх ажлын хүрээнд 30 тэрбум төгрөг төлөвлөсөн. Энэ бол газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэддээ хөрөнгө оруулж буй хэлбэр" гэсэн мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ