Д.Хаянхярваа: "Тавантолгой"-н 30 хувийг олон улсын зах зээлд гаргана
2018-05-21

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Манай бүлгийн хуралдаанаар "Тавантолгой"-н төслийг хэлэлцлээ. Энэ төсөл дээр дахиад хэд хэдэн удаа ажиллаж, тооцоо судалгааг нь гаргаж танилцсаны дараа шийдвэрээ гаргая гэсэн байр суурьт хүрлээ. "Тавантолгой"-н төслийн 30 хувьд олон улсын зах зээлд IPO гаргах нь зүйтэй гэж үзлээ. МАН-ын бүлэг "Тавантолгой"-н төслийг хөдөлгөх чиглэлд улс төрийн тодорхой шийдэл гаргаж ажиллахаар шийдсэн. Засгийн газар бүх зүйлээ боловсруулан оруулж ирж, танилцуулах ёстой хэмээлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-"Тавантолгой"-н төслөөс хэдий хэмжээний орлого орно гэж тооцсон бэ?

 

-Энэ удаад "Тавантолгой"-н асуудлаар ямар нэг тооцоо судалгаа ярих боломжгүй. Тооцоо, судалгаагаа нарийвчлан үзэх хэрэгтэй байна

 

-Бүлгийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн үү?

 

-ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчийн асуудлыг ярьсан. Ерөнхийлөгч болон УИХ-аас  оруулж ирж байгаа нэр дэвшигчийг МАН-ын бүлэг дэмжих шийдвэр гаргасан. 

 

-Ерөнхийлөгч болон УИХ-аас ҮХЦ-ийн гишүүнд хэн хэний нэрийг оруулж ирж байгаа бол?

 

-Ерөнхийлөгчийн зүгээс ШШГЕГ-ийн дэд дарга н.Туулхүү, ТӨХ-ны дарга асан н.Нанзаддорж мөн Буяндэлгэр гэсэн гурван хүний нэрийг дэвшүүлснийг МАН-ын бүлэг дэмжих шийдвэрийг гаргасан. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
fucking malnuud shuu! deer l tegeh bsn yum. hudlaa ulsyn ih hurlyn pizdaakuud eelj daraalan borluulaltand oroltsoj kuot avdag shdee. odoo asuudalt orhoor n 30% n zah zeeld beleglej bgn bn l daa
2018-05-22
Үлдсэн 70%?
2018-05-22
zov AMJILT
2018-05-22
Zochin:
Deermiin bulegiin darga Bult Haynhirvaa gej.... Bas l genet genet Bult Bult avna shuudee.Haynaa ehleed deeremchidee hulgaichdaa obshorchdoo tsegtsel !!!!!?????
2018-05-21
Одоо хэн монголд орж ирэх вэ дээ ? Урд хоршииг зовшоорохгуй
2018-05-21
Mgl:
30/ undesnii kompanuuddaa huvaagaad zarah heregtei hench shorond orohgui ur dunen mash zov
2018-05-21
zov.yum hiildee
2018-05-21