Цагдаа "дайрсан" жолоочийг торголоо

Энэ сарын 19-нд буюу автомашингүй өдөр хаалттай зам руу орохоор дайрч, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй жолоочид торгуулийн арга хэмжээ авлаа. Сүхбаатар дүүргийн нутаг Нарны зам Урбанекын уулзвар дээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул уг жолоочийг 250.000, явган хүний замаар автомашинтай явсан зөрчилд нь 20.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ