Сургуулийн эргүүлийг доромжилсон этгээдийг торгоно, баривчилна

Замын цагдаагийн албаны “Paparazzi traffic Mongolia” цахим хуудсанд сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан иргэн руу дайрч, доромжилон танхайрсан жолоочийн бичлэгийг /2018.05.18/ нийтэлсэн.
Түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байна.
Одоогоор сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг хэрхэн шийтгэх шийдвэр гараагүй байгаа аж. Тухайн иргэнд торгох эсхүл баривчлах шийтгэл ногдуулах юм байна.
School police" эргүүл нь хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн орчинд байгаа (сургуулийн бүсэд хамаарах) замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг үзүүлнэ. Харин жолооч сургууль, цэцэрлэгийн орчимд урдуур явахдаа хурдаа сааруулах үүрэгтэй.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ