Алга болсон охин эмнэлэгт хүргэгдсэн байжээ

БЗД-ийн 4-р хорооны “Оршил” хотхоноос энэ сарын 6-ны 18.00 цагийн орчимд Б.Ариунзаяа гэх 21 настай эмэгтэй гарч яваад сураггүй алга болсон тухай зар цахим хуудсаар тархсан. Тэгвэл түүнийг алга болсных нь маргааш буюу энэ сарын 7-нд олжээ.
Охин гудамжинд ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдээд байсан аж. Эмнэлгийн ажилчид ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож, охиныг хүлээлгэн өгчээ.
Охин олдсон хэдий ч түүний зурагтай зар мэдээллүүд цахим хуудсаар тархсаар байгаа тул уг мэдээллийг олон нийт хуваалцахгүй байхыг гэр бүлийнхэн нь хүсчээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ