Зохицуулагчийг зодохыг завдсан иргэнд баривчлах шийтгэл оноолоо

Шаардлага тавьсан сургуулийн эргүүл рүү дайрч, танхайрсан этгээдэд шийтгэл оноолоо. Энэ сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо нутаг, 23 дугаар сургуулийн гадна зохицуулагчийн шаардлагыг үл тоож, улмаар танхайрч, өшиглөж зодохыг завдсан хэрэг гарсан. Эл асуудлыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дэнсэлж, тухайн иргэнийг 30 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдууллаа.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ