Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарыг МҮБХ-ны нэрийг ашиглахгүй байхыг анхаарууллаа
2018-05-23

Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар МҮБХ-ны удирдлагуудад энэ сарын 24-ний өдөр "Нэгдэлчин" зочид буудалд уулзах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн бичиг илгээсэн байдаг. Уг бичигт МҮБХ-ны Гүйцэтгэх захирал Д.Мөнх-Эрдэнэ "МҮБХ-ны байранд ирж уулзана уу" гэсэн хариу бичиг илгээсэн байна. 

 

Мөн Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарын илгээсэн бичиг нь өөрсдийгөө МҮБХ-ны тэргүүлэгч гэж олон нийт, бөх сонирхогч, нийт бөхчүүдэд худал мэдээлэл тарааж, МҮБХ-ны нэрийг хууль бусаар ашигласан үйлдэл гэж тэд үзжээ. 

 

Тодруулбал, хариу бичигтээ "Та бүхэн өөрсдийгөө МҮБХ-ны тэргүүлэгч гэж олон нийт, бөх сонирхогч, нийт бөхчүүдэд худал мэдээлэл тарааж, МҮБХ-ны нэрийг хууль бусаар ашиглаж, хууль бус барилдаан зохион байгуулж иргэд, хуулийн этгээдийг залилан мэхэлж, тус байгууллагын эд хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулинд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулж байгаагаас гадна Төрийн бус байгууллагын тухай хууль, МҮБХ-ны дүрэм, дээрх 6 удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагуудын хүчин төгөлдөр шийдвэрүүдийг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг хатуу анхааруулж, цаашид энэхүү бусармаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аваас хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 

 

Ингээд Ц.Магалжав, Б.Сайнбаяр нарт хариу өгсөн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Бөхийн өргөө ногооны зах биш гэдгийг Чинбатад ойлгуулаад өгөх хүн байна уу. Хүн үхэхдээ нэг ч төгрөг аваад нөгөө ертөнц рүү явж чадахгүй гэдгийг шунал Баянмөнх, Сүхбат нарт хэлээд өгчих буянтан бна уу.
2018-05-24
Шүүх боль:
Монголын шүүх, зөнөг шунал нь дэндсэн Баянмөнх, допинг хэрэглэсээр мэдрэлд нь нөлөөлсөн Сүхбат, алдар нэр албан тушаалын төлөө үхэхэд бэлэн Мөнх- Эрдэнэ гээд есөн шид нь бүрдсэн шимнусууд.
2018-05-24
баагий:
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ хайр хүндлэл БӨХЧҮҮД та нарт зохисонгүй дээ. Дэндүү мангартаж байна даа. Учраа олохгүй бол наад байшингаа ТӨРД тушаагаад бэлтгэлээ хийхийг бодвол таагна.
2018-05-23
Зочин:
Олонхи нь Бат Эрдэнэ аваргын холбоог дэмжсэн болохоор хууль ёсны холбоо байлгүй яах вэ. Хэзээ аль түүхэндээ шүүх дарга томилдог болсон юм бэ. Тэгвэл сонгууль гэж асар их мөнгө үрэхээ болиод шүүхээр томилуулдаг болчихвол яасан юм бэ. Нэг байгууллагын дотоод хэрэгт хэт нэг талыг барьж хөндлөнгөөс шүүх оролцож тэргүүнийг нь томилдог хууль хаана байна. Тэгвэл энэ байна гээд гаргаад ир . Байхгүй. Бөхчүүдийн 90 хувийн санал шүүхийн өмнө хүчгүй юу. Үгүй шүү найзуудаа. Хамгийн их хүчтэй , албан ёсных юм шүү.
2018-05-23
Энэ 2 бөх юмуу? Ийм бөх байсан юм байхдаа. Баянаа Мөөеө Бат-Эрдэнэ Мөнх-Эрдэнэ Өсөхбаяр Сүхбат Гантогтох Сумъяабазар гэж л мэдэх юм байна
2018-05-23
bvx vzegch:
doping xereglesen geed bgaa bvxchvvded anxaaral xandyylaacheeee saixan zaluuchyyd xoxirloo baryyn zvvneeree gadyyrxagdaj bnaa
2018-05-23
Зочин:
Yндэсний бех гэдэг юм ингээд еерее еерийгээ сенеегеед дууслаа даа
2018-05-23
bas ulaan luuvirchid yum bna dooo
2018-05-23
ZOCHIN:
HEN N CH BAISAN HUULIA L DEEDEL.NYMDORJOOSOO SAL.SHUNALIIN TULAM NYMDORJ GEDEG HOER OOR UG IJILHEN SONSOGDOH BOLJEE.
2018-05-23
Хоёр сайхан залуугаар Баянаа хөлбөмбөг өшиглөж байна. Харагдаж байгаа нь энэ 2 болохоос бүгдээр нь хөл бөмбөгдөж дээ
2018-05-23
Chinbat hutsalgui tomsoo tari!!!Esgii hiih gazar nohoi hereggui!!!
2018-05-23