Бурхан багшийн мэндэлсний Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор энэ сарын 27, 29-нд тэмдэглэх гэж байгаа талаар Монголын бурхан шашинтны төв (МБШТ) Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр /2018.5.23/ мэдээлэл хийлээ.
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог уламжлалтай. Уг өдрийн үйл ажиллагааг МБШТ Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулахаар болжээ. Их Дүйчэн өдрийг тохиолдуулан хандивын аян өрнүүлж, хар тамхи, мансууруулах бодис зэрэг залуучуудын хорт зуршлын эсрэг арга хэмжээнд зарцуулах юм байна.
Цаашдаа Их Дүйчэн өдрийн баярыг нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь оролцдог нийтийн баяр болгох зорилготой байгаа аж.
-ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР-
Баярын арга хэмжээг зөвхөн шашны талаас нь харах бус нийгэмдээ зөв хүн байхын төлөө эв санаагаар нэгдэж, хүнлэг энэрэнгүй байж, бясалгал үйлдэхийг зохион байгуулагчид уриаллаа.
Уншиж байна |